Улс төрийн мэдээ

Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжавыг оргон зайлсан, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорив

Өчигдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс дараах шийдвэрийг гаргажээ.

МАН-ын Нарийн нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах, "Админерал" ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавд Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч ийн хэлэлцсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцсан байна. Үүний дараа яллагдагч Ц.Ламжавд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”, 1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзжээ.

Иймд яллагдагч Ц.Ламжавд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button