Зам тээврийн салбарын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын сургалт болов

Зам тээврийн салбарын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын сургалт болж байна.
Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, “Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг угтан ЗТЯ-наас өнөөдөр буюу 2025.11.27-нд салбарын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын дунд сургалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү сургалт зөвлөгөөн нь зам, тээврийн салбарын санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах зарим асуудлын талаар бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудыг мэдлэг мэдээлэл, нэгдсэн удирдлагаар хангахад чиглэж буй юм.
Зөвлөгөөнд ЗТЯ болон харьяа агентлаг, байгууллагуудын санхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн албаны 150 орчим төлөөлөгч оролцож байна.
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын сургалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар мэндчилгээ дэвшүүлж, сургалт зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, салбарын эдийн засгийн хүрээн дэх цаашдын бодлого чиглэл, сайн туршлагаа хуваалцаж, анхаарах зүйлсийн талаар өргөн хүрээтэй хэлэлцэж байна.
Зам, тээврийн салбарын санхүүгийн албаныханд зориулан ТӨБЗГ-ын Төмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Төрийн өмчийн бүртгэл хөтлөлтийн талаар анхаарах асуудлууд”, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.