НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Иргэд түрээслээд өмчлөх боломжтой "Солонго 1, 2" төслийн шалгуур

Төрийн орон сууцны корпорацаас Хан-Уул дүүргийн 21-р хороонд "Солонго 1, 2" орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлж байгаа. Тус хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ирэх долоодугаар сард улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд наймдугаар сараас иргэдийг бүртгэж эхлэх юм.

Тухайн "Солонго 1, 2" төсөл нь орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хорооллыг түрээслээд өмчлөх зориулалттайгаар иргэдийг сонгон шалгаруулж оруулах юм байна. Ингэхдээ 100 онооны системээр үнэлж дараах бүлгүүдэд квот тогтоожээ. Үүнд,

  • Ахмадууд: Нийт байрны 18 хувийг ахмадуудад (өмнө нь 15 хувь байсан).
  • Залуу гэр бүл: Нийт байрны 15 хувь,
  • Гэр хорооллын дахин төлөвлөлт: Яндангаа буулгаж, газраа чөлөөлж буй иргэдэд нэмэлт оноо олгож, давуу тал олгоно,
  • Бусад үзүүлэлт: Хүүхдийн тоо, татвар төлөлт зэргийг харгалзан үзэх юм байна.

Бүртгэлийг tosk.gov.mn сайтаар хийж төрийн "хурдан" системээс иргэний мэдээллийг шууд татаж, автоматаар оноожуулах аж. Шинэ систем нэвтэрснээр иргэдээс хорооны тодорхойлолт, ажлын газрын бичиг гэх мэт олон төрлийн баримт шаардахгүй болжээ. Харин өмнөх жилүүдийн дарааллыг хүчинтэйд тооцохгүй аж. Улмаар тухайн мөчид системээр үнэлэгдсэн онооны эрэмбээр шалгаруулалтыг явуулах юм.

Дээрх хөтөлбөр нь халамжийнх биш, иргэдийг дэмжих зорилготой тул тодорхой хэмжээний орлоготой, татвар төлөгчдийг хамруулна. Шалгуурын үзүүлэлтийн тухайд,

  • Түрээслээд өмчлөх: Иргэд эхний нэг жил түрээсээр сууна. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд өмчлөх хэлбэрт шилжинэ. Улмаар байрны үнийн 30 хувийг 5 хүртэлх жилийн хугацаанд графикийн дагуу хуримтлуулж бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
  • Түрээслэх: Түрээсийн хэлбэрийг сонгосон бол 3 сарын түрээстэй тэнцэх барьцаа төлбөрийг урьдчилж байршуулах шалгууртай.

ТОСК-ийн зүгээс сонгон шалгаруулалтын үйл явцыг нээлттэй байлгаж, хэн ямар оноогоор шалгарсан мэдээллийг хувь хүний нууцад халдахгүйгээр олон нийтэд ил тод байршуулах юм байна. Мөн дээрх төсөлтэй ижил "Ногоон нуур 1008" айлын орон сууцын барилгын ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өлзийгэрэл
Өлзийгэрэл

Эмнэлгийн мэргэжилтэн байна хамрагдах хүсэлтэй байна

Оogii
Оogii

Өмнө нь сугалаанд ороод сонгогдсон хүмүүс байраа хүлээж байгаа. Тэд яах вэ?

ЛХАМХҮҮ
ЛХАМХҮҮ

Байранд суух хүсэлтэй 50 жил багшийн ажил хийсэн

Lhagwasvren
Lhagwasvren

Yg hvreh estoi hvmvvstee hvrwel vneheer goe tusul bna medeelel away hamragdah

Мөнх
Мөнх

Хүртэх зохистой гэр бүл, хүмүүс, ахмадууд ороосой доо

Зочин
Зочин

Хуучин,акталсан нэртэй банкны барьцаанд авдаггүй, төлөвлөлтөд ордоггүй 60жил болж бгаа байрыг шалгууртай оруулах уу

Зочин
Зочин

Хөдөө орон нутагт нутгийн өмёийн байранд эмчгүй газарт эмчээр ажиллаж байна.Өөрийн гэсэн орон сууцгүй

Зочин
Зочин

ОХУ - дахь АУИС - суралцаад төгсөж ирсэн залуу гэр бүл энэ төсөлд хамрагдах гэсийн боломжгүй бүртгэл дүүрсэн гэхийн. Бас арын хаалга,авилгаар боломжийн гарууд нь дүүргээд хаячихсан байхдаа.

Зочин
Зочин

Нэрэн дээрээ их гоё юм яриад нэдэр дээрээ яаж хувьсаж дөөрчлөгддөг билээ.шудрагаар юм хийхгүй юмаа

Зочин
Зочин

Амжилт

Лодойн Жавзмаа
Лодойн Жавзмаа

Энэ төсөл маш их таалагдсан. Гэхдээ бүртгүүлэх гээд чаддаггүй. Би 72 настай байраа хүүхдүүддээ өгөөд өөрөө дүүгийнхээ хамт амьдарч байгаа

Лодойн Жавзмаа
Лодойн Жавзмаа

36 жил багшилсан

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Түрээслээд өмчлөх гэхээр заавал эхний жил түрээслэнэ гэнээ.Тэхээр тэр 1 жилийн түрээс нь өөрийнхээ найдвартай төлөгч гэдгээ батлах гээд байгаа юм шиг мөртөө цаанаа бол зүгээр л 1 жил мөнгөө түрээсэнд сул өгөх л юм байна. Мөнгөө төлж чадахгүй бол гэрээгээ цуцлаад больчиход л болмоор юм,гэтэл заавал 1 жил хоосон түрээс авна гэхийн. Хаана хэнд тэгж бүтэн жил хий дэмий үрэн таран хийх мөнгө байгаад байгаан? Сайн тайлбарлаж өгөхгүй бол ойлгомжгүй байна.

Энхсанаа
Энхсанаа

Yaaj bvrtgvvlex we xolboos baidag uu?

Bolormaa
Bolormaa

Bi ganz bie Yuma! 39 nastai nasaara naimaa hiile odoo unheer yadarj bn bairta bolmoor bn unheer tureesiin bairand buh munguul uglu

Bolormaa
Bolormaa

Olon jil tureseer yavla odoo neg udriin gesen bairta bolchood huuhdtaga a jargaltai amdarnaa

Зочин
Зочин

Өндөр настай аав ээжтэйгээ амьдардаг сувилагч байна ямар журамаар хамрагдах вэ

Холбоотой мэдээ

Back to top button