Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хуультай зэрэгцүүлэн Н.Учрал Татварын багц хуулиа буцаан татаж СЮРПРИЗ БАРИЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ хаврын чуулганы хэлэлцэх тов руу оруулаад байсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох ААН-ийн орлогын албан татварыг өөрчлөх тухай, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн хүсэлтээр эгүүлэн татлаа.

УИХ-ын даргын статустай байхдаа Н.Учрал өөрийн гараар ЗГХЭГ-ын дарга байхад нь С.Бямбацогтод өргөн барьсан хууль уг нь. Г.Занданшатарын Засгийн газрын үеэс хэлэлцүүлэлгүй энэ хүрсэн.

Энэ хуулийн шинэчлэл нь 13000 ААН-ийн 178 удаагийн уулзалт, 176,000 орчим иргэний саналыг авсны эцэст боловсруулж, нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан юм.

Хууль дэмжигдсэнээр НӨАТ, ХХОАТ-ыг 2 их наяд төгрөгөөр, ААН-ын татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр тус тус бууруулах өөрчлөлт биеллээ олох байлаа. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгох агуулга бий.

Өөр, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ.  Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан. Үүнд,

  • 1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлнэ,
  • Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөх,
  • Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байх,
  • Үйлдвэр эрхлэгчдийн өмнө түгээмэл тулгамддаг асуудал болох түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг бүрэн шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлнэ зэрэг тодорхой шинэчлэлүүд байсан юм.

Өөрөөр хэлбэл иргэд, ААН, бизнесийн орчин руу чиглэсэн энэ хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн дэмжиж байж, эрх зүйн орчин нь бүрдэх байтал Ерөнхий сайд Н.Учрал Татварын ерөнхий хуулийг унтуулж, Засгийн газрын тогтоол болгон сюрприз барилаа.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
үйлдвэрлэгч
үйлдвэрлэгч

Татварын хуулиа хурдхан хэлэлцээд батлаач ээ. НӨАТ-г 2.5 тэрбум орлоготой компанид хамааруулах, эсвэл ядаж 400 сая-д хүргэх, ХХАОАТ-г 1% болгох гэх мэт нь чухал байна аа

irgen
irgen

Энэ бацаан ч үзэл бодол нь тогтоогүй сайн аав Хүүкийнхээ хүчинд өдий хүрсэн болохоор яахаа ч мэдэхээ байсан бололтой.

Зочин
Зочин

Ээлжит их хурлын сонгуулийн өмнө идэр ес тачигнангуут нэг таавчик өмссөн эмээг гудамжаар чаалга тэгээд саналаараа огцор хө чамд би ингэж л зөвлөе.Ерөнхийлөгчийн сонгууль их хурлын сонгуулиар МАН нам тавиулна тэгж нүдний булай шүдний сойз болж байхаар шалавхан огцорч нэр цэвэр үлдсэн нь чамд өлзийтэй.Мянга ч ааваа гэж орилоод нэмэргүй учир нь тэр үед аба нь шүдгүй арслан болцорсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button