УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН хоёр жилийн ял сонссон З.Энхболдоор Хяналтын хороогоо удирдуулах уу

З.Энхболд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр хоёр жилийн хорих, нийтийн албан тушаалд томилогдох эрхээ таван жилээр хасуулчихлаа. Түүнийг дөрвөн хоногийн өмнө АН-ын ХЕХ-ны даргаар томилсон юм.


Нийтийн албан тушаалтанд улс төрийн намын албан тушаал хамаарахгүй. Гэхдээ намынх нь гишүүд хэрэгт холбогдсон, ёс зүйн алдаа гаргасан, намынхаа үзэл санааны эсрэг үйл ажиллагаа явуулсан, гишүүдээ гүтгэн доромжилсон гэх зэрэг зөрчилд хяналт тавьж, намд үлдээх эсэхийг шийддэг Хяналтын ерөнхий хороотой.

Энэ хороог З.Энхболд хэдхэн хоногийн өмнө тэргүүлэхээр болж тамгаа гардаж авсан. Гэсэн ч тэр өнөөдөр хоёр жилийн хорих ялыг шүүхээс сонслоо.

Эргэн сануулахад, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эл хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн 2024 оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин шалгаж хэлэлцэх шийдвэр гарсан.

Ийн дахин шүүх хурал товлогдож, таван өдөр хуралдсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ШОРОНД НОМЫН САНЧ ХИЙХ БАЙХ

Баяр
Баяр
Reply to  Зочин

Пастор хийх бх.

Үгүй
Үгүй

Давах цагаатгах өолов уу Яах бол

Зочин
Зочин

Болон зөв

Иргэн
Иргэн

С. Баярцогтын захиалага уу

Зочин
Зочин

Оюу толгойг риод өгж гадны банкинд сая доллар мартан өөрийгөө хяьадын иргэн гэж үнэмлэхжүүлсэн баярцлгт гэгч 10 жилийн ял авсанч цагаадаж бүүр ардчилсан намын ерөнхий нарийн бичиг болж дэвшин харин таван толгойг монголчуудад үлдээх ажилыг хийсэн энхболдод ял өглөө ЭНЭ ТӨР ҮНЭХЭЭР БОЛОХОО БОЛИЖЭЭ ДАМПУУ ХОГБН БАЙМАНЧ ХЭЗЭЭ Ч ОДООНХ ШИГ БАЙСАНГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button