Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн гишүүд
"Бодь"-ийн гэрээг хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг Н.Номтойбаяр гаргаж, өөрийн албан бланк дээр гарын үсэг цуглуулж, 17-д хүрээд байна. Хянан шалгах түр хороо байгуулах эхний алхам нь 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурах. Одоо 15 гарын үсэг дутуу гэсэн үг.
Н.Номтойбаяр Н.Учралын Засгийн газарт орохоос өмнө "Бодийн барьсан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна" хэмээж байсан ч түр намжсан. Улмаар сайдын суудлын найраанд ороод эл асуудлыг сөхөхөө болив уу гэх мессеж өрнөж, сэтгүүлчид тодруулахад "Үзэл санаанаасаа ухрахгүй, Бодийг хянан шалгах түр хороо байгуулах ажилд оролцоод явна" хэмээснээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Тэгвэл яг одоогийн байдлаар дараах гишүүд гарын үсэг зураад байна.
- Н.Номтойбаяр,
- А.Ундраа,
- Д.Пүрэвдаваа,
- М.Сарнай,
- Ц.Баатархүү,
- Х.Тэмүүжин,
- Дав.Цогтбаатар,
- Г.Лувсанжамц,
- Б.Мөнхсоёл,
- Г.Ганбаатар
- Т.Аубакир
- Х.Жангабыл
- Б.Жаргалан
- Ц.Мөнхбат
- Л.Гантөмөр
- П.Сайнзориг
- Д.Энхтүвшин
Хөшигний ард, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Бодь"-ийг хамгаалж, УИХ-ын гишүүдийг тус бланканд битгий гарын үсэг зур гэж гуйж яваа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Тэр ингэж гүйх нь аргагүй. Учир нь Н.Учралын Засгийн газар бүрдэх үеэр Б.Энхбаяр сайд болгохгүй бол "Бодь"-ийн улс төрийн нөлөөллийг зарлана гэж шантаажилсан гэгддэг. Мөн Н.Номтойбаяр Б.Энхбаярыг Засгийн газарт орж ирвэл Үндэсний эвсэл хамтрахгүй гэж гэдийсэн тухай ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Гэхдээ эдгээр өрнөлийн ард нэг нь ЗГХЭГ-ын дарга болж "Халуухан хавар"-аа унтуулж, нөгөө нь Шадар сайдын суудалд буй юм.
Хянан шалгах түр хороо байгуулах процесс
- Санаачилга гаргана
- Тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэх
- Байнгын хороогоор хэлэлцүүлэх
- Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх
- Түр хорооны бүрэлдэхүүн байгуулах
- Түр хороо: Баримт бичиг цуглуулах, холбогдох албан тушаалтнуудыг дуудаж тайлбар авах, шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг бүрэн эрхийн хүрээнд ажиллана.
Бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эндээс юмч урсанадаа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Бусад нь хурдан зураач. Номтойбаяр олигтойхон хөөцөлдөхгүй байх шиг байна, бас Б.Энхбаяр шиг шантааж байдлаар ашиглах гээд байна уу. Хүүкт бөлдөгдүүлэнгүй барьцаалагдах юмгүй хэд нь зураач
Ингэж алцганасаар байтал хамаг нотлох баримтыг цаад хэд ч устгаад дуусгалаа