УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Алдарт таслагч Х.Баттулга хуралдаа суудаггүй гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй гэв

Төрийн тэргүүн байсан хүн хэдий ч төрийн ажилд хариуцлагагүй ханддаг, чуулгандаа суудаггүйгээрээ алдартай хүн бол Х.Баттулга.

Тэрбээр 2024 оны намрын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн буюу 40 цагаас дээш тасалсан учир Ёс зүйн байнгын хорооноос 7 сая 320 мянган төгрөгөөр торгуулсан ч таслалт нь буураагүй. Бүр "Ээж чуулгандаа суу гэж загнасан одоо сууна” гэж яриа хүртэл өгч байсан чуулган бүрийн нээлтэд дээл өмссөн "монгол ах" ирж харагдаад л алга болчихдог.

Түүний хувьд есдүгээр сард нэг удаа, 10 дугаар сард дөрвөн удаа, 11 дүгээр сард 10 удаа, 12 дугаар сард гурван удаа тасалжээ. Бусад үед эмнэлгийн чөлөө, гадаад томилолттой хэмээн хуралдаандаа суухгүй байсаар ирсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан гишүүнийг эргүүлэн татах агуулгаарх хуулийн төсөл өргөгдөн барих үед ч чуулган байнгын хорооны хуралдааны алинд ч суудаггүй хэмээн нэр цохож шүүмжилж, эргүүлэн татах хэрэгтэй хэмээж байв. Улмаар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчидтэй таарч тодруулга өгөхдөө "Хуралдаа суудаггүй гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй" хэмээн нэг талаараа Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжиж, нөгөө талаараа өөрийгөө эргүүлэн татах ёстой гээд хэлчихлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Х.БАТТАСЛАГЧ ГЭЖ ШИНЭ НЭР ХАЙРЛАЯ ГИШҮҮНДЭЭ.

Олзвой
Олзвой
Reply to  Зочин

Женкоев Халтмаев Баттулга гэдэг орос нэртэй шдээ.. энэ бөх

Зочин
Зочин

Иргэдийг төлөөлөх чмдамжгүй гэдгээ мэдэрсэн нь болж дээ!!

Зочин
Зочин

Өөрөө хурал тасалдаггүй гэж бодоод яваа юм байлгүй дээ.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Бөх хүн зөв хэлжээ.Таслагчийг.эргүүлэн.татах зөв.Өөрөө татагдана! гэсэнҮГ?

Зочин
Зочин

76 бснаа 126 болсон дампуунууд, ажил хийхгүй, хулгай, луйвар л хийнэ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Баттулгаас айгаад эргүүлэн татдаггүй юм биш үү

Irgen
Irgen

Гишүүний эрх л түүнд хэрэгтэй

Back to top button