УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгч статусгүй болгосон ХЕХ-ны гишүүд

Шүүхээс хоёр жилийн ял сонсож, хоригдсон З.Энхболдын оронд АН-ын ХЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Түвдэндоржийг томилсон байна.

Өчигдөр АН-ын ХЕХ хуралдаж Улс төрийн зөвлөл байгуулах тогтоолын төслөө хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ын УТЗ-ийн хуралдаанаар сонгогдсон ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтын томилгоо хүчингүй болсон гэсэн үг.

Уг шийдвэрийг гаргасан АН-ын ХЕХ-ны гишүүдтэй танилц:

  • Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж
  • Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг
  • Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн
  • Дундговь аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн
  • Зам тээврийн яамны дэд сайд асан С.Од-Эрдэнэ
  • С.Бямбацогттой нэг айлын хүргэчүүл буюу базууд. УИХ-ын гишүүн асан Д.Батцогт
  • Дорноговийн Засаг дарга асан, уяач П.Ганхуяг болон нэр нь тэр бүр дуулдаагүй Т.Батчулуун, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нар багтаж буй юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button