2016 оноос хойш амиа алдсан цэргүүдийн кейс: Он, цагийн дарааллаар

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэргийн талаар бид газар дээрээс нь очиж сурвалжилсан. Ар гэр, цэргийн анги, эмнэлэг, шүүх шинжилгээний газар, ХҮЭК зэрэг бүх талын байр суурийг хүргэсэн.
Тус агуулгыг ЭНД дарж унших боломжтой.
Угтаа эцэг эх нь хөвгүүдээ аль сайнаараа өсгөж, хүмүүжүүлж нас биед хүргээд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж, жинхэнэ эр хүн болоод ир гээд явуулдаг. Гэтэл цэргийн ангиудад цэрэг амиа алдах, зодуулж хүнд бэртэх, даргаараа дэглүүлэх зэрэг олон хэрэг гарч байна. Энэ нь нэг талаараа цэргийн албад итгэх итгэл сулрах, цаашид улс өөрөө цэргийн хүчгүй болох эрсдэл рүү хөтлөх эрсдэл бий.
Бид 2016 оноос хойш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болсон цэргийн амь насанд заналхийлсэн болон амь хохирсон кейсүүдийг нэгтгэн хүргэж байна.
Цэргийн ангиудад гарсан амь насны хохирол, гэмтлийн тохиолдол
Олон нийтэд ил болсон бүртгэгдсэн тохиолдол · 2016–2026
- -2016 онд Зэвсэгт хүчний 336-р ангид алба хашиж байсан иргэн Б-г харуулын дарга нь шийтгэж, өвлийн хүйтэнд цементэн шалан дээр хөл нүцгэн гүйлгэснээс болж хөлийнхөө хуруунуудыг тайруулж, хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан.
- -2016 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч гараа гэмтээснийг ангийнх нь удирдлагууд нууцалж, улмаар байлдагч мэс засал хийж хуруугаа тайруулсан.
- 2017 оны 06 сар. Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан.
- 2017 оны 08 сар. Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 ангийн гурван байлдагч Ховд голд живж амиа алдсан.
- 2017 онд. Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Б харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан.
- -2019 оны 01 сар. Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон.
- -2019 оны 01 сар. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан.
- -2019 оны 05 сар. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болж, 48 цаг эрэн хайж цогцсыг нь олжээ.
- 2019 оны 09 сар. Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн албан хаагч Н хадлан бэлтгэх үйл ажиллагааны үеэр амь насаа алдсан. Тухайлбал, өвс ачсан машин дээр цэргүүдийг суулгаснаас эл хэрэг болсон байна.
- 2020 оны 03 сар. Дорнод, Халх гол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн албан хаагч Г шонгийн модноос өөрийнхөө хоолойг боосон байдалтай олдсон.
- -2021 онд. Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилж амь насаа алдсан. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхний мэдээлж буйгаар амиа алдахаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьжээ.
- -2021 оны 02 сар. Дорноговь аймгийн хилийн 0129 дугаар ангийн албан хаагч Х нь малын хашаанаас өөрийгөө боомилж нас барсан. Тухайн үед талийгаачийг нас барахаасаа өмнө гэрээслэл бичиж үлдээсэн тухай мэдээлж байсан.
- -2021 оны 02 сар. Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер буудлагын талбайдаа өөрийгөө боомилж амиа алдсан.
- -2021 оны 03 сар. “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг согтуу салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч нас барсан. Цэрэгтэй зүй бусаар харьцаж, биед нь гэмтэл учруулж амийг нь хөнөөсөн гэх салаан дарга Г-г хорих 461-р ангид саатуулсан.
- -2021 оны 04 сар. Дорноговь аймгийн “Хатанбулаг сумын Хилийн цэргийн 0168-р анги”-ийн VIII-р заставт долоо хоногийн дараа халагдах байсан 25 настай Р.Х гэх цэрэг малын хашаанаас хоолойгоо боомилж, нас барсан. Хэрэг шалгалтын явцад байлдагч нь хариуцаж байсан малын тоо толгойноос дутаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсэж байв.
- -2022 оны 06 сар. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н ходоод нь задарсны улмаас нас барсан.
- -2022 оны 07 сар. Өмнөговь аймагт, Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай “Н” бусдад хутгалуулж амиа алдсан.
- -2022 оны 09 сар. Увс аймгийн 0245 дугаар ангид алба хаагч байлдагч С малын эрэлд явж, модноос боомилсон байдалтай олдсон.
- -2023 оны 02 сар. Төв аймаг, Алтанбулаг сум. ЗХ 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч чөлөөгөөр гарахдаа амиа егүүтгэсэн. Талийгаач эмнэлгийн байгууллагад хүргэгдэх замдаа амьсгал хураасан.
- -2023 оны 05 сар. Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдсан 19 настай хүү амиа алдсан.
- -2023 оны 05 сар. Ховд аймгийн төв буюу Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хашаан дотор нэгэн цэрэг өөрийгөө боомилсон байдалтай нас барсан.
- -2023 оны 06 сар. Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119-р ангид оюутан цэрэг гүйж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдээд нас барсан.
- -2023 оны 11 сар. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан залуу ил харагдах шархгүй, амиа алдсан байдалтай олдсон.
- -2026.04 сар. Төв аймгийн Мөнгөн морьт суманд Харзтайн ам орчимд малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч амиа егүүтгэсэн байдалтай олдсон.
- -2026.05 сар Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдлаа.
Нэгдсэн тоо · 2016–2026
19 настай цэрэг Баянхонгор аймаг дахь 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж, амиа алдсан хэргийг бүх талаас нь тодруулж мэдээлсэн нэг дороос агуулгыг дараах линкээс унших боломжтой.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэрэгт явуулна гэхээс айдаг болсон нь үнэн шүү
Ymar aimaar medee ve arai denduu yumaa
Ийм олон жил давтагдаж байхад хариуцлага ярьдаг хүн алга даа
Эцэг эхчүүдийн итгэл бүр мөсөн алдарч байна
Ийм олон кейс байхад системийн асуудал гэдэг нь ойлгомжтой
Камергүй өрөө гэж одоо юу гэсэн үг вэ
kamergvi orndo gdg degelt sana
Дарга нар нь хамгаалагдаад үлддэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй
Цэргийн ангид хүний эрх гэж байдаг юм уу
Хэдэн сайхан залуусын амь үрэгдчихэв ээ
Ар гэрийнхэнд нь маш хэцүү байгаа даа
Хүний хүүхдийг эр хүн болгоно гээд явуултал авсанд ирдэг байж болохгүй
Дэглэлт гэдэг үгийг болиулах цаг болсон
Tsereg bol humuujliin gazar bish daramtnii gazar bolchihson yum bish uu
Heden jil daraalj iim hereg garlaa odoo shinechlel heregtei
Ene bol ганц нэг тохиолдол bish systemiin aldaa
Darga nar hariutslaga huleedeg bolmoor bn
Tsereg dotroo kamer sensortei bolgoh heregtei
Iim medee unshaad uneheer haramsaj bn
Iim medee unshaad uneheer haramsaj bn
Arai heterhii olon hun amia aldjee ene bol dohio shuu
Энэ Зэвсэгт хүчин Хилийн цэргийн ангиудаа чангалаачээ арай юмаа
Хүрэлсүх хулгайч огцрох цаг нь хэдийнээ болжээ..
Odoo Bat/xam Yamnaas AM uchgiig ni avch baij xuuxdee tseregt yavuulj baix xeregtei. Yamar xuugee aluulax gej tseregt yavuulaltai bishi
Xurelsux ee Batlut said aa ogtsruulaarai. Chi uuruu xamt ogtsorson ch bolno
СОЛИОТОЙ ХУЛГАЙЧУУД: ЗОДСОН ЦЭРЭГ ГЭНЭ. ХАРИОЛЦАН ЗОДООН ГЭНЭ ҮНЭХЭЭР ЧЁРТ ЮМАА