Менежментийн төлбөрийг 9 хувиас 50 хувь бууруулсан гэж байгаа ч гэрээнд 6 хувь л гэж бий
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал Монголын талын менежментийн төлбөрийг бууруулах Г.Дамдинням сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хэлэлцээ дуусаагүй байхад "Менежментийн төлбөрийг 50 хувь бууруулахаар боллоо. Монголчуудын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ" хэмээн мэдэгдсэн.
Салбарын сайд Г.Дамдинням тэргүүтэй Монголын тал менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулж, ажлын хэсгийн үүргээ гүйцэтгэсэн гэж байгаа ч ЗГХЭГ-н дарга асан Б.Солонгоо өөрийн Х хуудастаа Оюу Толгой компаниас Рио Тинто компанид төлдөг менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч лхагва гарагт болсон хэвлэлийн хурал дээрээ 9 хувийн менежментийн төлбөрийг 3.95 хувь болгож бууруулсан гэж мэдэгдсэн Оюу Толгой төслийн суурь гэрээнүүдэд 3, 6 хувь гэсэн тоо бий болохоос 9 хувь гэсэн тоо байхгүй. Бодитой, үнэн зөв мэдээллийг монголчууддаа өгөх хэрэгтэй. Менежментийн төлбөр хоёр дахин буурсан бол жилд 70 сая ам.доллароос хэтрэхгүй хэмжээний хэмнэлт бий болно. Энэ нь манай төрийн эзэмшлийн 34 хувьд хуваарилагдах ногдол ашиг авах хугацааг дорвитой наашлуулахгүй" гэжээ.
Үнэхээр ч энэ нөхцлийг харвал,
2015 оны хэлэлцээгээр менежментийн зардлын хэмжээг 6 хувь тусгасан бөгөөд Дубайн гэрээнд менежментийн зургаан хувийг зардлаас тооцно гээд заачихсан нь Рио Тинто-д зардлаа өсгөх боломж олгосон хэмээн Оюу Толгойн гэрээтэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсголын үеэр яригдаж, шүүмжлэл дагуулсан.
Тэгэхээр өнөөдөр 9 хувь гэж танилцуулж байгаа нь Оюу Толгойн гэрээнд хэзээ менежментийн зардлын хэмжээ ийн өссөн бэ гэдэг асуудал урган гарна. Түүнчлэн Зардал өсөх тусам менежментийн төлбөр нэмэгддэг нөхцөл нь бий цагт бид 9 хувиас 3.95 болголоо ч Рио Тинто-гийн удирдлагын зардал өмнөх 10 жилд хэдий хэр тэлсэн бэ. Тэр хэмжээгээрээ тухайн үеийн 6 хувийн төлбөр, өнөөдрийн 3 хувь төлбөртэй тэнцэх бус уу.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан ажлын хэсэг хэдэн хувиас хэдэн хувь болгож бууруулсан болон менежментийн төлбөрийг ямар зардлаас тооцох, дээд хязгаар тавьсан уу, давхар төлбөрүүдийг гэрээнд нарийн тусгасан уу зэрэг наад захын асуултууд бий болж байна.
Энэ нөхцөл байдлаас харвал гэрээнд байхгүй 9 хувь гэж гаргаж ирээд 50 хувь бууруулсан гэж ярьж байгаа нь Монголын талд бодит өгөөж ирнэ гэсэн хүлээлт алга гэж харагдав.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмнээ хөөргөсөн худлаа мэдээллээр тархийг нь угаасан удирдлагууд л байх юм. Орос очсон Путин, Ши нартай хальт уулзаад хийн хоолой манайхаар дайрахаар боллоо гээд алаагүй баавгайн арьсан хуваах дээрээ очиж халуурч байсан. Энэ мэт хөөрүү, тэнэг, бодлогогүй сагсуу байдлаа болих цаг болоогүй юу???
Хаха энэ Дамдиннямаас юу хүлээхэв дээ. Чааваас. Юу хийсэнээ ойлгож байгаа болов уу. Шагнал гардуулах хүн байталаа өрөө өрсөлдөөд шагнал гардаж аваад. Онигоо цаашаа.
МАН-ын жагсаал цуглааныг зохион байгуулах, дээшээ гошного долоохдоо багаасаа мэргэшсэн гар даа
daldaga
Хэдий улс төрч хүн өөрийгөө дөвийлгөх ёстой гэдгийг ойлгож байгаа ч яах гэж ингэж улаан цайм худлаа шаааааж байдаг юм бол
9 huvi geed haanaas garaad irsen too ve
Гэрээнд 6 хувь гэж байхад 9 хувь болгож яриад байгааг ойлгосонгүй
Bodit medeelel l ard tumend heregtei bn da
50 huvi buuruulsan geed surtei yariad bsan chin uneheer ashig ni hed yum bol
Оюу толгойн асуудал дандаа ийм будлиантай байх юм
6 huviaas 3 bolgoson yum uu esvel 9 ees uu oilgomjgui medeelel bn
Монголын талд яг хэдэн төгрөгийн ашигтай болсон гэдгийг л тодорхой хэлчих хэрэгтэй
Rio Tinto-d ashigtai geree hiigeed bdag yum bish uu
Нэг нь 50 хувь буурсан гэнэ нөгөө нь 70 сая долларын хэмнэлтээс хэтрэхгүй гэнэ хэнд нь итгэх вэ
ene gereenuudiig ni ard tumend oilgomjtoi tailbarlaad uguuch
Зардлаа өсгөх тусам төлбөр өсдөг нөхцөл байсаар байвал нэмэргүй дээ
Гэрээндээ тодорхой дээд хязгаар тавихгүй бол нөгөө л зардлаа өсгөнө
9 huvi gedeg too ni hezee yaj nemegdsen yum bol
Ard tumniig too barimtaar huurch bolohgui shuu
neg l ih ashig yarisan humuus daraa ni uur yum garj ireed bh yum
ЭРГҮҮ ДАГЗ МАЛНЫ МАЛУУД ИХ ГАРЫН ДЭЭРЭМЧИД ТА НАРЫН ТОЛГОЙГ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ АВЧ ЦААЗАЛНА ДАА. ТА НАРЫГ ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ ШИНЭЭР ГЭРЭЭ ХИЙ ГЭСЭН БОЛОХООС ХЭЛЭЛЦЭЭР НЭРТЭЙ САНГИЖАВЫН БАЯРЦОГТ, САНЖИЙН БАЯР, ЦАХИАГИЙН ЭЛЫЭГДОРЖ НАРЫН ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХЭРГИЙГ НУУЦЛААДАХ ГЭЭГҮЙ ШҮҮ???????
Дандаа худлаа хүн муулуулах юм зохион байгуулсаар байгаад алхам тутамдаа худал ярьдаг зуршилтай болжээ чи Учрал бандиа
С. Баярын ЗГ-ын нүглээс үүдэлтэй.
Ха ха манай өлөн хулгайчууд юу ч гэж попрох байх өө. Үнэнхүү цайрсан хулгайчууд л дарга сайд хийгээд гадны хулгайч нартай үгсэн хуйвалдаж
Худлаа хуцацгаасан байна шүү. Ард түмнийг худал мэдээллээр хуурч болохгүй. Хэрэв худал мэдээлэл тараасан байвал засгийг огцруулах жагсаалыг яаралтай хий гэж нөгөө байцаанд хэлье
Пиддаа минь эрдэнэтэд дизел түлш үйлдвэрлэж байгаа хүмүүсээ дэмжээчээ
Дамдинням сайдаа амаа мэдэж хуцаарай ард түмэн чинь харж байгаа шүү чадахгүй бол ажлаа өгч зайлсан нь өлзийтэй байх шүү
Наад Дамдинням ч ингэж дэндүү жул б на даа
Яагаад ингэж зөрүүтэй мэдээлэл ард түмэнд хүргэж байгаа юм болоо. Салбар хариуцсан сайдын яриа,мэргэжлийн хүний тайлбар 2 асар зөрүүтэй байна
Наад Дамдинням тэргүүтэн толгой их эргүүлдэг шүү . Худлаа гарууд !
манай хэдэн авилгачин хаа явсан газраа худал ярихаас хэтрэхгүй чадваргүй лаларууд
Рор хулгайч юмаа энэ
Дамдиннямыг зайлуулаачээ