НИЙГЭМНийгэм мэдээ

Цахилгаан хөдөлгүүртэй жийп машиныг нарны хавтан ашиглаж ₮120 мянгаар бүрэн цэнэглэнэ

Монгол Улс бол дэлхийн хэмжээнд нар, салхины арвин нөөцтэй орнуудын нэг. Ялангуяа говь, тал хээрийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх асар их боломж бий. Тэгвэл 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийн тоог 30 мянгад хүргэхээр төлөвлөж буй.

"MMS Engineering" ХХК нарны хавтан болон батарей ашиглан цахилгаан машин цэнэглэх станц болох “NEXUS EV STATION” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд Монгол орны төв суурин газрууд, эдийн засгийн гол коридорууд, аялал жуулчлалын үндсэн чиглэлийн авто замууд, уул уурхайн бүсүүд болон хилийн боомтуудыг хамарсан нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулах аж. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ.

Уг төслийн тухай "MMS Engineering"ХХК төслийн инженер М.Батмөнх "Том оврын жийп машины банк ₮400 мянгаар шатахуун авч дүүрдэг бол цахилгаан машин ₮120 мянгаар дүүртэл нь цэнэглэнэ. Туулах километрийн хувьд ялгаагүй ижил. Цахилгаан машин тав тухтай, шатахууны зардал асар бага. Цаашдаа бид орон нутгуудад 120 цахилгаан машин цэнэглэх цэгүүд байршуулна. Тиймээс Монгол орны хаана ч цахилгаан машин асуудалгүй явах боломжтой болно" гэлээ.

Тус компани “NEXUS EV STATION –ТАСГАН” төслийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд ашиглалтад орууллаа. Тус төслийг 6,650 метр квадрат талбайд бүтээн байгуулсан бөгөөд олон улсын ногоон барилгын LEED Gold стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийн шийдлийг хэрэгжүүлсэн байна.

Тасган станцын эрчим хүчний хүчин чадал нь 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны хавтан, 300 киловаттын инвертерын систем, 430 киловатт-цагийн батарей хуримтлуурын систем, 720 киловаттын суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх хошуутай аж. Энэхүү систем нь автомашины төрөл, батарейн багтаамж болон цэнэгийн түвшнээс хамааран нэг автомашиныг 15–45 минутын хугацаанд цэнэглэх боломжийг бүрдүүлжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ШУ тиехнологи мэдэхгүй, мэргэжлийн бус, хоосон толгойтой улс төрчид цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч гээд хятадуудын үр ашиггүй барааг шахах төсөлд шуургалан оржээ. Наад цах машин чинь өвөл явахгүй, зун хөдөө шороон зам дийлэхгүй, жаахан хүчилбэл батарей нь барагддаг, Ялалтын талбайд хүүхдүүд унадаг удирдлагатай тоглоомон машин шиг эд шүү дээ. Тэр нарны зай хураагуур, салхин сэнс нтр бол өвөл ажиллахгүй, гэрийн халаалт ч дийлэхгүй, өндөр үнээр авч, суурилуулаад хөргөгч, гэрэл, ТВ асаавал их юм. Баахан төсөл нтр гээд хайран мөнгийг хэрэггүй юманд үрж байна даа. Үүнийхээ оронд ТЭЦ-5 барьж, Метрогоо явуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button