Улс төрийн халуун сэдэв

Тойм: Сонгууль угтсан 2027 оны төсөв дундаж давхаргынхны халаасыг тэмтэрнэ

Г.Занданшатар ихэд дурамжхан атлаа, бадрангуй шум сошиалд түлхэж орхиод энэ хавар буюу 4-р сард Ерөнхий сайдын суудлаасаа буусан.

Ерөнхийлөгчийн хүсэмжит ээлжит дүр бол Н.Учрал гэдэг нь нэгэнт тодорхой зураг тэр үед бий болсон байсан учраас танхимын сайд нарыг нь хамт бүрдүүлэлцэж өгснөөр МАН-ын гурав дахь Засгийн газар ажилдаа ороод байв.

Үндсэндээ өнөөдрийн нийгмийн хэлэлцүүлэг болохдоо тулаад буй түүхэн өндөр төсвийг өргөн барихтай холбоотой МАН-ын улс төрийн зураг эртнээс зурагдаж байсан гэж ойлгогдохоор.

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан зардлаа босгох нөхцөл энд үүсээд байна уу гэж хардан бодохоос аргагүй. Учир нь 2027 оны төсвийн зарлага 43.6 их наядаар буюу энэ оны төсвийн зарлагаас 10.8 их наяд төгрөгөөр өсөж орж ирсэн. Харин ердөө гуравхан сарын өмнө УИХ-аар батлагдсан 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 34.78 их наяд төгрөг гэж тооцож байсан бол наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн шинэ ирэх оны төсвийн орлогыг 41.3 их наядаар оруулж ирээд буй.

Энэ онд нүүрс, зэсийн экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс даруй 4.5 тэрбум ам.доллароор өссөн. Эдийн засгийн энэ өгөөж ирэх оны төсвийн орлогод нэмэртэй ч зарлагыг 10 их наядаар нэмэгдүүлнэ иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Тэтгэвэр, доод цалин, төрийн албан хаагчийн цалинг нэмэх нь нэг талдаа татварын орлогыг улам өсгөх замаар төсвийн орлогыг нэмэх сонирхол.

Ирэх оны төсвийг өргөн мэдүүлсэн төсвийн бүтцээс харахад улсын төсвийн өөрийн тэнцвэржүүлсэн орлого 27.94 их наяд төгрөг байна. Үүнд Сангийн сайдын төсвийн орлого дангаараа 21.05 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан бөгөөд үүний 12.06 их наяд төгрөгийг Татварын Ерөнхий газар бүрдүүлнэ гэдгээс харж болно. Мөн төсөвт нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ гэж тооцсон бөгөөд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гүүрэн байгууламж ашиглалтад орсны дараа тээврийн зардлын үнэ буурч, экспортын орлогод ч жин дарах хүлээлт буй.

Мөн Оюу Толгойн гэрээний ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсвийн орлогод суулгасан нь ирэх онд байж болох боломжит бүх орлогуудаас буцаагаад зарлагыг өндрөөр тооцож оруулж ирсэн нь 2027 он төдийгүй ойрын жилүүдэд иргэдийн халаасанд мэдрэгдэх жилүүд болохын дохио.

Он гармагц инфляцын өсөлт, бодлогын хүүгийн нэмэгдэл, түүнийг дагасан эдийн засгийн өсөлт саарах зэрэг нөлөөнүүдэд үнэндээ Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа дундаж давхаргынханд хамгийн том ачаа ирнэ. Аж ахуй нэгжүүд жилээс жилийн хооронд татварын дарамтыг тэсэж давах гэж хичээвч, төр бодлогоор, бүр төсвөөр далайлган орлогоо өсгөж, зардлаа нэмнэ гэдэг цаашид монголд компани, бизнес эрхлэх улам хүндхэн сорилт болно л гэсэн үг.

ОУВС-гаас бидэнд, уул уурхай, тэр дундаа зэс, нүүрсний олборлолт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлтээр өсөлт хадгалагдаж байгаа ч суурь хүчин чадал сул байгааг анхааруулсан. 2026 оны төсгөлд инфляц 10 хувьд хадгалагдана гэж байсан таамаг 3 нэгж хувиар өсчихөөд буй.

Түүнчлэн хамгийн чухал нь, ойрын жилүүдийн сонгууль болон улс төрийн шахалтаар төсвийн сахилга бат алдагдах, өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэйг онцолсон. Өөрөөр хэлбэл төсвийн зардал хэт тэлж, мөчлөг сөрсөн бодлого алдагдаж болзошгүй гэж байсныг 2027 оны төсөв дангаараа бүрдүүлчхээд байгаа.

Н.Учралын "Чөлөөлье" бол зүгээр л лоозон. Жижиг зөвшөөрөл, дүрэм журмуудыг өөр бусад томоохон дүрэм журмуудын завсар хавчуулж орхисон. Гэтэл татварын бодлого шинэчлэгдээгүй цагт дүрэм журмууд төдийхөн өнөөдөр дундаж давхаргыг тэлэхгүй.

Жирийнээр бизнес эрхэлж, татвараа төлж буй иргэний улсад төвлөрүүлсэн орлогыг эргээд Н.Учрал ээж, аавынх нь тэтгэвэр дээр төдийгүй төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл дээр өгч байгаагаа "Би иргэдээсээ харамлахгүй" хэмээн өөрийн мөнгийг зарцуулж буй мэт аашлах эрхгүй.

Ингээд харвал МАН-ын сонгуулийн зардал 2027 оны төсөвт шингэчихлээ гэж харахаас аргагүй юм. Төлбөрийг нь татвар төлдөг хэн бүхэн халааснаасаа гаргана. Одоо УИХ-ын намрын ээлжит чуулганаар МАН-ын энэ галзуурлыг сөрөг хүчин хэрхэн дарах вэ, ямар улс төрийн нүүдэл хийж 43 их наядын төсвийг бодит хөрсөн дээр нь буулгах вэ гэдгийг харж сууна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төсөв ийм хэмжээнд тэлж байгаа үед хамгийн их ачааг татвар төлдөг дундаж давхарга үүрэх нь үнэхээр бодох асуудал байна

Зочин
Зочин

43.6 их наядын зарлага гэдэг асар том тоо шүү, энэ мөнгө яг юунд зарцуулагдахыг иргэд маш сайн мэдэх эрхтэй

Зочин
Зочин

Songuuliin umnuh jil bolhoor tosviin zardal iim ih nemegdsen ni zugeer ch neg tohioldol bish bh daa

Зочин
Зочин

Тэтгэвэр цалин нэмэгдэнэ гэдэг сайхан сонсогдож байгаа ч үүний цаана татвар, инфляц нэмэгдэх юм бол иргэдэд бодит ашиг нь хэд үлдэх вэ

Зочин
Зочин

Уул уурхайн орлого нэмэгдсэн үед хуримтлал үүсгэхээс илүү зарлагаа огцом өсгөж байгаа нь ирээдүйд эрсдэл дагуулах вий

Зочин
Зочин

Dundaj davhargaa demjine gej yaridag ch tatvariin bodlogo ni oorchlogdohgui bol biznes erhlegchded l daramt bolj uldene

Зочин
Зочин

Төсөв томрох тусам хяналт нь бас томрох ёстой. Татвар төлөгчдийн мөнгө учраас үр ашиггүй зардал гаргаж болохгүй

Зочин
Зочин

Нүүрс 100 сая тонн экспортолно, Оюу Толгойн орлого орно гэж тооцоод зарлагаа урьдчилж тэлэх нь хэр зөв бодлого вэ

Зочин
Зочин

Tosov nemegdeed baidag, harin irgediin hudaldan avah chadvar nemegdehgui bol ene ih too yamar heregtei yum be

Зочин
Зочин

Инфляц аль хэдийн өндөр байгаа үед төсвийн зардлыг ингэж огцом нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг улам өдөөх эрсдэлтэй санагдаж байна

Зочин
Зочин

Сонгуулийн өмнөх төсөв үү, эдийн засгийн бодит хэрэгцээнд тулгуурласан төсөв үү гэдгийг УИХ нухацтай шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Tatvaraa tulj baigaa jiriin irgediin mungiig tor zarcuulj baigaa bol yamar ch zardal il tod baih yostoi

Зочин
Зочин

ОУВС төсвийн сахилга бат болон өрийн дарамтын эрсдэлийг анхааруулсан байхад зардлаа ингэж тэлж байгаа нь анхаарал татаж байна

Зочин
Зочин

Songuuliin daraa ene ih zardliin ur dagavriig hen uureh ve gedeg l hamgiin tom asuult bn

Зочин
Зочин

Төсөв бол төрийн мөнгө биш, татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс зарцуулалт бүрийг тайлагнадаг, хариуцдаг тогтолцоо хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button