К поп тоглолтуудын 9 мянган тасалбарыг 1.7 сая ам.доллар дамлан зарсан эрэгтэйг баривчилжээ
БНСУ-ын Кёнги мужийн Бугбу хэсгийн цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ К поп хамтлаг болон уран бүтээлчдийн тоглолтын 9 мянга гаруй тасалбарыг долоон жилийн хугацаанд 2.4 тэрбум воноор (1.7 сая ам.доллар) зарсан эрэгтэйг баривчилсан гэжээ. Цагдаа нар тэр эрэгтэйг бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан болон Олон нийтийн тоглолт, үзвэрийн тухайн хуулийг зөрчсөн хэргээр прокурорт шилжүүлэн өгч, прокурор түүнийг албан ёсоор яллагдагчаар татсан байна.
Албаныхан мэдээлснээр тэр эрэгтэй 2018 оны есдүгээр сараас хойш энэ жилийн дөрөвдүгээр сарын хооронд автоматжуулсан программ болон хамаатан садныхаа бүртгэлийг ашиглан 8,967 ширхэг тасалбар худалдан авч, өндөр үнээр дамлан заржээ. Жишээлбэл тэр Сөүл хотод 2019 онд болсон BTS хамтлагийн тасалбарыг 110 мянган воноор худалдаж аваад 27 дахин нугалж буюу 3 сая воноор зарсан байсан аж.
Наймдугаар сарын 28-нд БНСУ Олон нийтийн тоглолт, үзвэрийн тухай хуулийг шинэчилж, тоглолтын тасалбар худалдан авч дамлан зарахад хариуцлага тооцдог болж эхэлсэн юм.
Эх сурвалж: Korea Herald












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.