НИЙГЭМНийгэм мэдээ
Механик инженерийн сургуулийн замыг ирэх амралтын өдрүүдэд хаана
Хан-Уул дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болсонтой холбогдуулан тус хэсгийн замыг хаахаар болжээ. Тодруулбал, марагаш буюу энэ сарын 10-ны бямба гарагт 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний ням гарагт мөн цагийн хуваариар баруун талын урсгалыг хааж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ.
Энгельсийн гудамж нь Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургуулийн уулзвар орчимд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг юм. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх хугацааг тооцоолж, бусад замыг сонгон зорчихыг анхааруулж байна.
Б.САНАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.