Гадаад мэдээДЭЛХИЙ

“Netflix” 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулах эрх авснаа зарласны дараа цомхотгол явууллаа

“Netflix” компани лхагва гарагт /2026.10.14/ мэдэгдэл хийхдээ ажиллах хүчнийхээ зургаан хувь буюу нийт мянга гаруй ажилтнаа цомхотгоно гэжээ. Өмнөх өдөр нь тус компани мягмар гарагт /2026.10.15/ 2030 онд Испанид болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулах онцгой эрхийг худалдан авсан гэж мэдэгдсэн билээ.

Цомхотголд оруулах ажлын байрнуудын ихэнх нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсүүдэд хамаарах юм. “Netflix”-ийн хамтарсан гүйцэтгэх захирлууд болох Грэг Питерс, Тед Сарандос нар ажилчдадаа имэйл илгээхдээ “Дэлхий нийтийг зугаацуулан цэнгүүлэх гэсэн бидний эрхэм зорилго бол маш том зорилго. Үүнийг биелүүлэхийн тулд бид хүн хүч, нөөц бололцоогоо хаана, хэрхэн хуваарилах тал дээр нямбай, сахилга баттай хандах шаардлагатай. Манай бизнес ажиллагаа хүчтэй хэвээр байгаагаас гадна өсөж байна. Бид энэ оны эцэст жилийн зорилгодоо хүрэх төлөвтэй хэвээр байна” гэжээ.

Энэ жил гарснаас хойш “Netflix”-ийн хувьцаа 25 орчим хувиар унаад байсан юм. Тус компани цомхотгол явуулах талаар мэдэгдэл хийсний дараа хувьцааны ханш нь 0.7 хувиар өсжээ. Хувьцааны ханш буурахад нөлөөлж буй нэг зүйл нь өрсөлдөөн болж өгч байна. Стрийминг салбарын бусад компаниуд болон “Youtube”-ээс “Netflix”-д ширүүн өрсөлдөөн үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button