НИЙГЭМНийгэм мэдээ

Тархины харвалтын үед цаг алдалгүй тусламж үзүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулна

Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улс 2009 оноос энэхүү өдөрт нэгдэн, иргэдэд харвалтаас урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг таньж мэдэхийн ач холбогдлыг таниулж иржээ.

Тархины харвалтын нийгэмлэгээс өнөөдөр мэдээлэл хийж, дэлхий дахинд болон Монгол Улсад харвалтын өвчлөл, урьдчилан сэргийлэлт, шинж тэмдгийг эрт таних талаар мэдээлэл өглөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 2021 онд дэлхий даяар 11.9 сая хүн шинээр тархины харвалтад өртсөн бөгөөд 93.8 сая хүн харвалтын дараах үр дагавартай амьдарч байжээ. Тархины харвалт нь нас баралт төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалтын томоохон шалтгааны нэг юм.

Монгол Улсад 100 мянган хүн тутамд 200 орчим харвалтын тохиолдол бүртгэгддэг бөгөөд харвалт өгөх дундаж нас дэлхийн дунджаас 10 насаар залуу буюу 59 орчим байна.

Тархины харвалт нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болжээ. Харвалтын улмаас хүний хэл яриа өөрчлөгдөх, нүүрний нэг тал унжих, гар хөл сулрах, алхахдаа гуйвах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинжийг эрт таньж, яаралтай тусламж авах нь эмчилгээний үр дүнг сайжруулж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button