УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Цалин, тэтгэвэр, тэтгэмж 11 сараас хэрхэн нэмэгдэх вэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ГХНХ-ийн сайд Т.Аубакир "Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг тогтоох тухай тогтоол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ингэснээр цалин нь нэмэгдээгүй үлдсэн байсан зарим салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Үүнийг та бүхэнд тоогоор танилцуулъя.

2025 оны байдлаар 4330 төрийн байгууллагад 213.6 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх төсвийг 2026 оны төсвийн тодотголоор 170.1 тэрбумыг суулган, баталлаа6

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа шийдвэрийг сонгууль угтуулсан арга хэмжээ гэж хэлэхийг хүсэхгүй байна. Гадаа гараад ард иргэдийн амьдралыг хар. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ямар байгаа билээ. Нэмэхээр улс төр гэнэ, нэмэхгүй болохоор ажилласангүй гэнэ. Ийм байдлаасаа салах хэрэгтэй" гэв.

Цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж, хэд болох вэ?

  • Эрүүл мэндийн салбар - 233-328 мянгаар,
  • Соёл урлаг, биеийн тамир, спортын салбар - 583-903 мянгаар,
  • Шинжлэх ухааны салбар - 450-573 мянгаар,
  • Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагч - 477-818 мянгаар,
  • Төрийн мэргэжлийн үйлчилгээний алба хаагч - 530-780 мянгаар нэмэгдэнэ.

Эрүүл мэндийн төрийн албан хаагчдын цалингийн өсөлт 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 2.128.000 төгрөг байсан бол 11 сараас эхлэн 2.456.000 төгрөгийн цалин авна.

Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн өсөлт

Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн өсөлт

Төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн өсөлт

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн өсөлт

Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх жишээ. Адил албан тушаалтай ч Улаанбаатарт ажиллаж буй ажилтны цалин орон нутагт ажиллаж байгаа ажилчдаас ялгаатай. Аймгийн төвд ажилладаг бол 20 хувь, суманд ажилладаг бол 40 хувиар илүү цалин авна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр ₮478,000 байсныг 11-р сарын 01-ээс ₮600,000 болголоо. Зорилтод бүлэг рүү чиглэсэн зардалыг нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл дараах байдлаар олгогдоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button