НИЙГЭМНийгэм мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын хохирлын дүгнэлт ирэх сарын 6-нд гарна

Нөмрөгийн Дархан цаазат газрын түймрийн хохирлыг тогтоох ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр дараах мэдээллийг өглөө. 

Түймэр болсон газар нутаг дээр мэргэжлийн үнэлгээний холбооны холбогдох гэрчилгээтэй, туршлагатай мэргэжилтнүүд болон Ойн газраас шинжээчид үнэлгээ хийж байна. Мөн батлагдсан аргазүйн дагуу явахаас гадна Японы Засгийн газраас холбогдох мэргэжлийн хүнийг хохирол тооцох ажилд оролцуулж, дэмжлэг үзүүлэх санал тавьжээ. 

Биологийн хүрээлэн болон бусад байгууллагуудаас хийсэн тухайн бүс нутагт ургадаг ургамал зэргийн судалгаанууд дээр үндэслэн газар дээр нь ажиллаж байгаа багууд дүгнэлтээ гаргаж байгаа аж. 

Дүгнэлт арваннэгдүгээр сарын 6-ны хугацаандаа амжиж гарна гэв. Энэ даваа гарагийн байдлаар дүгнэлтийн ажил 30 хувьтай байсан ба ажлыг хурдасгах зорилгоор нисдэг тэрэг болон нэмэлтээр бүрэлдэхүүн явсан учир дүгнэлт гарах хугацаа наашлах боломжтой юм байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button