Н.Мишигдорж: "БНСУ-аас алтан эдлэл авчирна гээд 500 иргэнийг 6 их наядаар хохироосон

Иргэд залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа 102 болон 51265666 дугаарт хандвал мөнгийг битүүмжлэх боломжтой. Цагдаагийн байгууллага иргэдийн залилуулсан 30.1 тэрбум төгрөгийг гадагшаа гарахаас нь өмнө битүүмжилжээ.
Хурандаа Н.Мишигдорж "БНСУ-аас алтан эдлэл авчирна гээд 500 иргэнийг 6 их наядаар хохироосон. “Сувдан хэлхээ” пэйж хуудсаар өргөн хэрэглээний бараа 30 хувийн хямдралтай авчирна гэж 312 иргэний 18.9 тэрбум төгрөгийг залилсан. БНСУ-аас алтан эдлэл авчирна гээд 500 иргэнийг 6 их наядаар хохироосон. Эдгээр этгээдүүд эхлээд цөөн тооны иргэнд захиалсан барааг нь хүргэж өгч, итгэл төрүүлдэг байна. Улмаар худалдан авагчдаар дамжуулан танил, ойр дотнын хүмүүст нь хямдралтай бараа санал болгож, захиалга авах замаар олон хүнийг залилдаг.
Гэмт этгээдүүд иргэдийн богино хугацаанд мөнгөө өсгөх сэтгэхүйгээр нь дамжуулж залилж байна. Гол нь ийм төрлийн гэмт хэрэгт дахин дахин өртөөд байгааг анхааруулж байна” гэлээ.
-Цахим орчинд үйлдэгдсэн 3,798 залилангийн хэрэг илэрчээ-
Цагдаагийн байгууллагаас 8,100 гаруй гэмт хэрэг илрүүлж, нийт хэргийн 82.5 хувийг шийдвэрлэжээ. Мөн 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргүүлж байгаа ч иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал, цахим орчинд үйлдэгдсэн 3,798 залилангийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд онлайн худалдаа, сугалаа, хандив тусламж нэрээр иргэдийг залилж байна. Мөн тээврийн хэрэгслийн захиалга, худалдаа, газар чөлөөлөх болон бусад төрлийн гэрээ байгуулахтай холбоотой залилан түгээмэл байгаа аж. Түүнчлэн уламжлалт аргаар үйлдэгдсэн залилангийн хэргүүд ч буурахгүй байна.
Иймд цахим худалдаа хийхдээ тухайн хуудасны найдвартай эсэхийг нягтлах, урьдчилгаа төлбөр шилжүүлэхдээ болгоомжтой байхыг анхаарууллаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ залилан луйвар хэрээс хэтэрлээ шүү . Хууль шүүх цагдаа дампуурахаар ийм явдал болдог бөйх даа
төлбөрийг нэг дансаар нэг платформ дээр бараагаа авсан тохиолдолд олгох.
байр орон сууц, үл хөдлөх. захиалга ордер гэрээ.
сүнс сэлэнгэ аймгаар явлаа зугааллаа