Гадаад мэдээДЭЛХИЙ

“Google” компани “Instagram”-тай өрсөлдөхийн тулд “Youtube” дээр суурилсан шинэ платформыг туршиж байна

“Tiktok” болон “Instagram Reels”-ийн богино видео контенттой өрсөлдөхийн тулд “Youtube” платформ “Shorts”-ийг хэдэн жилийн өмнө гаргасан. Тэгвэл “Google” компани “Instagram”-тай өрсөлдөхийн тулд “Youtube” дээр суурилсан “Tamba” нэртэй шинэ платформ туршиж байгаа аж. Тус платформын талаар хүмүүс илрүүлсэн зүйлийг харвал “Tamba” нь дагагчийн систем, хувийн чат, групп чат зэрэг функцуудтэй байх магадлалтай байна.

Энэ талаар анх “Android Authority” сайт мэдээлжээ. Тус сайтын сэтгүүлч нар “Android” үйлдлийн систем дэх “Youtube”-ийн 21.44.534 хувилбарыг шинжлэх явцдаа “Tamba”-гийн талаарх элементүүдийг илрүүлсэн байна. “Android Authority”-гийн илрүүлснээр “Tamba” нь бие даасан аппликейшн болох магадлалтай аж. Одоогийн байдлаар “Google” компани “Tamba”-г үнэхээр “Instagram”-ийн өрсөлдөгч хэлбэрээр гаргахаар төлөвлөж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь “Youtube”-ийн хувилбараас олдсон “Tamba”-гийн файл нь sandbox файл байжээ. Программ хөгжүүлэгч нар аливаа зүйл туршихдаа sandbox файл ашигладаг юм. Мөн “Tamba”-тай холбоотой зарим файл нь туршилтын гэх тодотголтой байсан аж.

Эх сурвалж: Root Nation

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button