НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Г.Дамдинням: Энэ сард АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр ч болов буулгах төлөвлөгөөтэй байна

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө "ОХУ-ын нөхцөл байдал дотооддоо хүнд байгаа ч гэсэн манай улсад шатахууны экспортоо үргэлжлүүлж байгаа нь хоёр орны идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн юм. Тиймээс ОХУ-ын төр засагт талархал илэрхийлэхгүй байхын аргагүй. Тоо баримт дурдвал, 2026 оны долоодугаар сард 47 мянган тонн АИ92 автобензин хойд хөршөөс нийлүүлсэн бол наймдугаар сард 64 мянган тонн, есдүгээр сард 67 мянган тонн-ыг бид авсан. Гэхдээ манай улсын хэрэглээ тус сард 90-100 мянган тонн байдаг" хэмээн ярилаа.

Арваннэгдүгээр сарын хувьд харьцангуй нэмэгдэж, 92 мянган тонн-ыг авахаар баталгаажуулсан тул нөөц бүрдэж ирэх сард нөхцөл байдал сайжирна гэдгийг салбарын сайд онцолсон. Мөн жил бүрийн 1-3 сард улс орнуудын бензиний хэрэглээ буурдаг тул энэ үеэр нөөцөө хангалттай бүрдүүлж авахаар ажиллаж байгаагаа хэлэв.

Тэрбээр "Энгийн АИ-92 автобензиныг евро92 гэж зарж байна гэх иргэдийн гомдол ирж байгаа ч бид хяналт шалгалтаа тогтмол явуулж байгаа тул тийм асуудал байхгүй. Хэрвээ тийм зөрчил илэрвэл хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ. Энэ сард АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр ч болов буулгах төлөвлөгөөтэй байна. Евро92-ийн үнэ аль улсаас орж ирж байгаагаас шалтгаалж өөр өөр байгаа" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
араардрдарддаардрдард
араардрдарддаардрдард

чи ингэж суухаар зүгээх зайлаад өгөөч, шатахуун нийлүүлдэг улс чинь зүгээр хэвийн өгч байна гээд хэлээд байгаа юм бишүү 1000 төг нэмчээд 100 буулгахаа ажил хийсэн гэж хуцахнуу

Зочин
Зочин

Энэ пязда чинь сэтгэцийн өөрчлөлтэй лалар юм уу? Монгол улсад суугаа ОХУ н бүрэн эрхт элчин сайд тэгээд худлаа яриад байгаа юм уу?ОХУ с нийлүүлт хэвийн гэж хэллээ төрийн хулгайч нарын оролцоогүй үнэ нэмнэ гэж байх уу?бeнзин оруулж ирж зардаг энэ монополь компианууд төрөөсөө өндөр эрх мэдэлтэй болцыму.Төр өөрөө хувийн хэвшилтэйгээ үгсэн хуйвалдаж ард иргэдээ тонон дээрэмдэж байна шүү

Зочин
Зочин

Heniig doromjilj bgaan ard tumen t1 bish shuu 100 tugrug ch gehshig arail dord uzej bnaa ard tumeniig

Холбоотой мэдээ

Back to top button