НИЙГЭМ

Олон удаагийн үйлдэлтэй, гурван бүлэг этгээдийг баривчилжээ

Цагдаа, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар батлагдсан “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд урьд өмнө малын хулгайн гэмт хэргийг үйлдэж ял шийтгэгдэж байсан этгээдүүд хэд хэдэн бүлэг бөөгнөрөл үүсгэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь гадуур шалгагдах явцдаа бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож малын хулгайн гэмт хэрэг болон орон байрны хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн ба гэмт хэрэгт хамтран оролцсон байдлаар олон холбогдогчтой, олон үйлдэлтэй ээдрээ төвөгтэй, 2 жил дамжсан гэмт хэргүүдийг илрүүлэн шалгалтын ажлыг хийн ажиллаж байна. Дээрх шалгалтаар дараах бүлэг этгээдүүдийг олж тогтоогоод байна. Үүнд:
1. О- бүлэгт иргэн Ж.Ө, Н.Б, Б.Ц, Ч.М, Ч.Г, Ц.О нар бүлэглэн 3 удаагийн үйлдлээр 25 бод хулгайлан ченж Ж.Х гэгчид зарж борлуулж байсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
2. Иргэн Э.Б нь М.П, Ө.Б, Ч.Ч, Г.М, Ц.О, Ц.С, Э.Д, О.Б нартай бүлэглэн 2018 онд 18 удаагийн үйлдлээр 43,683,600 төгрөгийн хохирол учруулан хулгайн мал махыг Цагаан-овоо суманд малын хулгайн хэргээр удаа дараа шийтгэгдэж байсан одоогоор мал махны ченж гэх И.Э гэгчид очиж зарж борлуулан борлуулсан махны өртөгөнд стана, микро зэрэг тээврийн хэрэгсэл авч тэдгээр машинаар хулгайн гэмт хэргийг үйлдэж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
3. Иргэн Д.Э нь Д.У, Б.Х, З.Н, С.С, П.Б, Ц.О, Д.Г, Н.Х нартай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр 15 бог, 123 бод хулгайлан иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
2020 оны эхний 2 сарын 17-ны өдрийн байдлаар Мал хулгайлах гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 11 хэргээр буюу 46 хувь буурсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэдэд 58 сая 780 мянган төгрөгийн хохирол учирсан ба урьд онтой харьцуулахад учирсан хохирол 46 сая 640 мянган төгрөгөөр буюу 1 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Иймээс иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, хөршийн уялдаа холбоог сайжруулан хулгайч нарт боломж олгохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас АНХААРУУЛЖ байна гэж Дорноговь аймгийн цагдаагийн газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 3, 2020 22:43

ene hulgaich naraa nuur tsaraigin il gargah hergtei bn hujaa nar hulgaigaic calj chdcn oron ted nuur tsarai mun huruugin tairdag bcn paiz zuulgeed olin huntei gazraar avch ybdg ingeed l hulgai hiih hungui bolj bg u.

Dornod
Dornod
3 сар 4, 2020 02:14

Dornod

Novsh
Novsh
3 сар 4, 2020 12:15

Xoshnogond ni ulaissan tomor shurguulaad alaad bai. Yun xuuli guuli.

Ану
Ану
3 сар 5, 2020 09:17

Махыг нь худ�##�даж аваад байгаа ченжүүдийг нь маш өндөр хэмжээгээр торгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button