М.Мөнхшүр: Сэжигтэн таксины жолоочтой маргалдсаны улмаас аминд нь хүрснээ мэдүүлсэн

Тавдугаар сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Баруун салааны Бумбатын рашааны орчимд Баянгол дүүргийн харьяат, 54 настай эрэгтэй Х бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэргийн сэжигтэнг Архангай аймагт байхад нь олж баривчилсан тухай бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:
“Талийгаач Х-гийн амь насыг хөнөөгөөд зугтсан этгээдийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар таван өдрийн турш эрэн сурвалжилсны эцэст Архангай аймгийн Ихтамир сумаас дайчлан баривчилсан.
Сэжигтэн этгээд нь 1980 онд Архангай аймагт төрсөн тус аймгийн уугуул иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй байна. М нь эл хэрэг гарахын өмнө нийслэл хотод ажил хийх зорилгоор ирээд тухайн үедээ талийгаач Х-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар мэдүүлээд байна. Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч хэргийг мөрдөн шалгаж байна” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түргэн шуурхай илэрүүлсэнд баярл�##�аа.
Цагдаа нар нойр хоолгүй сайн ажиллажээ.