НИЙГЭМ

“Вирус халдварлах замд ямар нэг өөрчлөлт ороогүй гэж ДЭМБ онцолсон”

Өнөөдөр /2020.06.02/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны дарга Б..Янжмаа,

“Халдварын тохиолдлоор АНУ, Бразил, ОХУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-ын хувьд өчигдөр 26 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 696 хүн шинээр нас барсан байна. Тус улсад нэгдүгээр сарын 20-нд хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш бараг 1.8 сая хүн халдвар авч, 104 мянган хүн нас барлаа.

Бразилд өчигдөр 12 мянга гаруй халдвар шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 526 мянга гаруй боллоо. Харин нас баралт 30 мянга орчим байна. Эрдэмтэд Төв болон Өмнөд Америкт халдвар эрчимтэй тархаж буй бөгөөд оргил үедээ хүрэх хараахан болоогүй гэж онцолсон байна.

ОХУ-д өчигдөр есөн мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Москва хот зургаадугаар сарын 1-нээс хөл хориогоо үе шаттай цуцалж эхэлж байгаа.

ДЭМБ-аас өдөр бүр хэвлэлийн хурал хийж, нөхцөл байдлын мэдээг танилцуулдаг. Өчигдрийн хувьд коронавирусийн халдвар дамжих замд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа гэж онцолсон байна. Энгийнээр хэлбэл вирусийн халдварлуулах замд өөрчлөлт ороогүй тул өөрийгөө сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хүнээс зайтай байх. Хэрэв харилцах шаардлага гарвал амны хаалт зүүх. Мөн гараа сайтар угаах, нүүрэндээ бохир гараа хүргэхгүй байх, агааргүй орчноос аль болох зайлсхий зэргийг зөвлөсөн” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button