УЛС ТӨР

Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн нар 1.000 төгрөгөөр сонгуульд өрсөлджээ

Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны зардлын тайланг ил болгожээ. Тайлангаа ил болгосон нэр дэвшигчдийн 75 нь парламентын гишүүд байгаа юм. Тэдний 28 нь өөрөөсөө нэг ч төгрөгийн зардал гаргалгүй, цэвэр иргэн, хуулийн этгээдүүдээс босгосон хандивын мөнгөөр сонгуульд өрсөлдсөн тухай бид мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн нар өөрөөсөө 1.000 төгрөг гаргаж, өрсөлдсөн нь онцлог байна. Б.Баярсайханы хувьд үүний дээр 114 иргэнээс 374.440 төгрөг цуглуулж, нийт 375.440 төгрөгийг сонгуульд зарлагадсан байна.

Харин УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн таван хуулийн этгээдээс 100.000, 310 иргэнээс 236.744,3 төгрөг, үүний дээр өөрөөсөө гаргасан 1.000 төгрөг нийлээд 337.744,3 төгрөгөөр сонгуульд өрсөлджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat
2020-10-01 09:35

Too meddeggui tenwguud.

Зочин
Зочин
2020-10-01 20:33

Мянган төг. гэж дээр нь байдаг танай сайт андуурсан байна �##�даагаа зас.

Холбоотой мэдээ

Back to top button