ДЭЛХИЙ

ДОХ-ыг “ялсан” дэлхийн анхны хүн нас баржээ

Хүн төрөлхтний эмнэл зүйн арга барил, мэдлэг өнгөрсөн зуун жилийн дотор маш хурдацтайгаар өсөж, хөгжин түмэн өвчнийг анагаах аргыг нээсэн. Гэсэн хэдий ч бид одоог хүртэл эмчлэн анагаах аргагүй хүнд өвчнүүдтэй тэмцсээр л буй.

Харин тийм өвчний хоёрыг Тимоти Рей Браун давж чадсан юм. Браун АНУ – ын иргэн байсан бөгөөд тэрбээр 1995 онд ХДХВ -ийн халдвар авч, 2007 онд цусны хорт хавдраар өвчилсөн юм. Ийм хоёр аймшигт өвчин туссан хэн ч сэтгэлээр унан бууж өгмөөр. Гэхдээ тэрээр 2007 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нь түүний хорт хавдрыг, мөн ДОХ–ын өвчнийг нь анагаасан гэгддэг.

Түүнд шилжүүлэгдсэн донор чөмөг нь ховор төрлийн мутацид орсон ДНХ–тэй байсан аж. Донорын CCR5 ген мутацид орж ажиллагаагүй болсон байсан ба тус ген нь ХДХВ–ийн вирус хүний эсэд орж ирэх үүд хаалга болж өгдөг ажээ.

Харамсалтайгаар Браун дахин чөмөгний хорт хавдраар өвчилж, тархи, нугас  руу нь хавдар үсэрхийлснээр амь насаа алдсан байна. Ноён Брауны түүх өвчтөн, эрдэмтдэд ДОХ–ыг анагаах арга хэзээ нэгэн цагт олдоно гэх итгэл найдвар өгсөөр ирсэн билээ.

                                                                                                 Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button