ДЭЛХИЙ

Армени, Азербайжан хоёрын дунд дайн дэгдэх үү

Нагорный-Карабахын зурваст болоод буй Армени, Азербайжан хоёр улсын зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн ням гарагаас (2020.09.27) хойш үргэлжилж байгаа билээ. Мөргөлдөөн энэ байдлаараа үргэлжилсээр байвал хоёр улсын хооронд дайн гарах магадлалтай гэгдэж буй.

Хойд Кавказын бүс нутагт уг мөргөлдөөн өрнөж байгаа юм. Тус газарт дэлхийн зах зээлд гаргадаг газрын газрын тосыг зөөвөрлөх хоолой байдаг, ийм учир хоёр улсын мөргөлдөөн хурцадвал ойролцоох бүс нутгийн цэргийн хүч (Орос, Турк) оролцож болзошгүй юм.

Турк улсын нийслэл Анкарагаас мэдээлэхдээ, “Бид хэрэгтэй зүйлийг хийх болно” гэсэн нь “НАТО” – ийн холбоотнуудыг ихэд түгшээж байгаа юм. Туркийн байр суурийг Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон шүүмжилж “Дайныг өдөөн хатгасан” хэмээжээ.

                                                                                          Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button