Нийгмийн

ЭМЯ: 753 сорьцод шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 307 нь эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа зургаан хүн байгаагийн дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 10 нь хяналтад, 3 нь гэрийн ажиглалтад, 294 нь ажиглалт, тусгаарлалтын хугацаа нь дуусжээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн бол 266 мянга гаруй хүн эдгэрчээ.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button