НИЙГЭМ

​Нийслэлийн захиргааны байгууллагууд Яармаг руу нүүх тул 10 хоног зам хаана

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1,7 км авто зам”-ын барилгын ажлын хүрээнд Нүхтийн замаас Хан-уул дүүрэг 4-р хорооны нэгдсэн эмнэлэг хүртлэх 712 у/м, Наадамчдын гудамжнаас Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртлэх 280 у/м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд хааж цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХОТЫН ДАРГА ТАНАА
ХОТЫН ДАРГА ТАНАА
2020-10-01 16:59

ХОТЫН ДАРГА ТА ОРБИТ, ТАХИЛТ, НАЙРАМДАЛ чиглэлийн замаар нэг яваад үзээч. ИРГЭД чигээрээ явахын оронд НҮХ АЮУЛГҮЙ ТОЙРОХ ажилтай болоод удаж байна. ЭНЭ ЧИГЛЭЛД ТАТВАРАА төлдөг ИРГЭД бас амьдардаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button