НИЙГЭМ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоц буулаа

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.01/ 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг насны ангиллаар авч үзвэл Өндөр настан-38, Бага насны хүүхэдтэй гэр бүл-50, Жирэмсэн-2, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.

Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон”  зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлаж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
voo
voo
2020-10-01 19:11

ali udur buutsan sht.tanai sait odoo medej baigaa yum uu

Холбоотой мэдээ

Back to top button