УЛС ТӨР

А.Адьяасүрэн: Тойрогтоо очлоо, зүрх зүсэгдлээ

Өнөөдөр /2020.10.02/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр гишүүн А.Адьяасүрэн Шадар сайд Я.Содбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дараах асуултыг асуулаа.

“Саяхан тойрогтоо очиж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Ган гачигтай, хүнд байна. Ботготой ингэ өлдөж үхэж байна, зүрх зүсэгдэм байна. Баянхонгор аймагт туслалцаа үзүүлэх тухай ямар төсөв тусгагдсан талаар тодруулмаар байна.
Мөн удахгүй 13 сая малыг экспортод гаргана гэлээ. Үүнд Баянхонгор аймгаас хэдэн мал авах вэ, тодорхой хариулт өгнө үү.
Гуравт нь, 419 айл өрх, 180 мянган мал, 17 сум нутагт оторлож буй. Отроор яваа малчид ойролцоох эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх гэхэд харьяалал байхгүй гээд буцаах байдал гарсаар байна. Үүнийг хэрхэх вэ. Мөн бэлчээр булаацалдсанаас үүдэн малчдын дунд зөрчил үүсэх асуудал их гарч байна. Үүнд эрх зүйн ямар зохицуулалт хийх вэ?”

Асуултад Х.Нямбаатар, “Гишүүний хөндөж буй сэдэв үнэн. Саяхан гэхэд Хөвсгөл аймагт ийм шалтгаантай онц ноцтой гэмт хэрэг гарсан. Цаашлаад амиа хорлох гэмт хэрэг ч их гарах боллоо. Шалтгаан нь нөгөө л бэлчээр булаацалдсан гэх асуудал. Үүн дээр ямар бодлого барьж байгаа вэ гэж гишүүн асуулаа.

Бид өнгөрөгч онд малын хулгайн гэмт хэргийн тухай хуулийг өөрчилсөн. Ингээд судалгаагаар уг төрлийн гэмт хэргийг буурсан гэж үзсэн. Ер нь Засгийн газар дээр бэлчээрийн асуудлыг боловсронгуй болгох шаардлага нэгэнт бий болчихлоо. Тариалангийн бүс нутгаас малыг гаргах асуудлыг ярья. Цаашлаад малын бэлчээрийг төрөлжүүлэх, эдэлбэр газрын хэмжээ хязгаарыг хуульчлах асуудлыг ярина” гэлээ.

Харин Я.Содбаатар, “Баянхонгор аймгийн засаг дарга хоёр удаа ирж, холбогдох хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын зүгээс Баянхонгор болон ижил нөхцөлтэй аймгуудад анхаарал хандуулж байна. Отрын бүсийн зураглалыг нэг бүрчлэн гаргасан.

Мөн отрын малчид эрүүл мэндийн үйлчилгээг очсон газраасаа авна гэсэн тогтоол гарсан байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа үүний хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлуудыг эрчимжүүлнэ.

Өвс, тэжээл бэлтгэх чиглэлээр Баянхонгор аймагт хөрөнгө шийдвэрлэж буй, Тус аймгаас хоёр сая малын мах бэлтгэх болов уу гэж бодож байна. Энэ долоо хоногт хуралдаж, 40 мянган тонн бог малыг экспортлохоор болсон, үүнд Баянхонгор аймаг орж байгаа.

Бэлчээрийн менежмэнтийн асуудлаар Газрын шинэтгэлийн үндэсний хороо ажиллаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт  оруулна. Малын тоо толгой эрс өсөж, бэлчээрийн даац нэмэгдэж буй тул ХХАХҮЯ, СЯ албан татвар тогтоох хуулийн өргөн барьсан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Малчин
Малчин
2020-10-02 20:02

Ордон дотроо тэгэх гэж байгаа ингэх гэж байгаа гэж ярьж суусаар байт�##� үхээд дуусч байна дөө

Иргэн
Иргэн
2020-10-02 20:24

Ер нь м�##�ын хөлийн татвар авсан нь дээр шүү . Татвараар нь олон асууд�##� шийдэж болно доо . М�##� цөөхөн м�##�чидыг м�##�луулж , ган зуд болвол , татварын мөнгөөр өвс тэжээл эм тариа нүүдэл хийх зард�##� гаргах , худаг ус гаргах гээд олон асууд�##� шийдэж болно шүү .

ee
ee
2020-10-03 09:44

Энэ Ганбаатрын найз охин мөн үү кк.

Их мэдэгч
Их мэдэгч
2020-10-06 14:51
Reply to  ee

Мөнөө мөнөө ккк

Зочин
Зочин
2020-10-03 10:43

Манай намын нийгмийн хонгор

зочин
зочин
2020-10-03 17:20

Бор зүрхээрээ бизнэс хийж явсан хүн гэсэндээ амьдр�##�тай юм ярьжээ. Гишүүн хүн ийм л байх ёстой. Сонгогчдынхоо эрх ашгийг ярихгүй өөр юу ярих вэ.

Малчдаас татвар ав
Малчдаас татвар ав
2020-10-03 21:55

1.Ямааны тоог хязгаарлах.2. Нэг айл хүн амын амын тооноос хамаарч м�##�ын тоо толгойг өсгөх буюу нэг айл хэдэн мянган м�##�тай байхыг хориглох! 3. Монгол Улсын иргэн �##�ь ч эмнэлэг төрийн үйлчилгээг байгаа газраасаа авдаг болгож харья�##��##� шаарддаг ж�##�га довны юмнаас с�##�гах

Эрни
Эрни
2020-10-04 05:08

М�##�ын тоо толгойд хян�##�т тавьж хязгаар тавьж өгснөөр нэг хүнд өсгөх м�##�ын тоог зааж өгснөөр тэгш бус байд�##� багаар хасагдаж жигд өсөх байд�##� нэмэгдэх боломжтой гэж харж байна

Зочин
Зочин
2020-10-04 07:40

Зѳв л асууд�##� тавьсан байна Энэ нэг БУЙ гэдэг үгийг ямар утгаар ямар олон хэлж хэрэглэдэг болоо вэ! Байгаа , хэлэлцсэн , тѳлѳвлѳсѳн гэх мэт үгүүд байсаар байт�##�

unen
unen
2020-10-04 11:07

50n say mah eksportnd garga..tegehgui bol nutag belcheer suirlee

Hnnn
Hnnn
2020-10-04 15:20

Hench oilgoj sonshoorgvi ym yrisan bsn end harin ewteihen zalruulad zasaad niitelsen bh shwdee????

Билэг
Билэг
2020-10-05 07:10

Багахан жүжиглээч. Бас нэг элийрдэг амьтан нэмэгджээ.

Ах
Ах
2020-10-05 10:14

Өчигдөр хөдөөнөөс ирлээ М�##�чид их ядруухан бна лээ М�##�чид маань бэлчээрийн хомсдолд их орсон бна иймд м�##�ийн хөлийн татвар үнэхээр шаардлагтай бна гэж уулзсан м�##�чин бүр ярьж бна

Холбоотой мэдээ

Back to top button