ДЭЛХИЙ

Жүлий Вэлүүгийн морьтой аялалд “The Hu”-гийн Л.Нямжанцан нэгджээ

Өмнө нь бид Жүлий Вэлүү гэх канад эмэгтэй монгол хүүхдүүдэд хандивын мөнгө босгохоор 700 км замыг морьтой туулж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэрээр жил бүр тогтмол 50 мянган ам.долларын санхүүжилт босгож ирсэн бөгөөд нийт найман жилийн нүүр үзсэн юм.

Жүлийгийн морин аяллын сүүлийн өдөр энэ сарын 16 байсан юм. Сүүлийн өдөр түүнтэй хамт морь унахаар “The HU” хамтлагийн дуучин, лимбэчин Л.Нямжанцан ирсэн байна.

Ингээд Жүлий 700 км замыг найман өдөрт туулсан бөгөөд нийт 25,094 ам.долларын санхүүжилт босгосон ажээ.

“Gobi Gallop”-н найман жилийн ойн баярыг ирэх сарын 7-ны өдөр 17 цагаас Туркын элчин сайдын өргөөнд болох юм байна. Тасалбарын үнэ 150 мянган төгрөг аж.

Та уг арга хэмжээнд оролцохыг хүсэж байвал [email protected] руу имэйл бичиж захиалга өгөх юм байна.

Түүний тухай өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button