ДЭЛХИЙ
ФОТО: АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Ж.Байден Монголд

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдоод байгаа билээ. Ардчилсан намаас нэр дэвшээд АНУ-ын түүхэнд хамгийн өндөр саналаар ялалт байгуулсан юм.
Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрбээр “Монголын нүүрс дэлхийн хамгийн бохир нь. БНХА Монголоос импортолсон бохир нүүрсийг дэлхий даяар тарааж байна. Ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд энэ тал дээр арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн.
Ж.Байден 2011 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж байв. Тухайн үед төр удирдаж байсан Ц.Элбэгдоржтой уулзахдаа “Монгол бол Ардчилал хөгжиж буйн нэг жишээ” гэж тодотгосон удаатай.


Энэхүү айлчлалын үеэр Монгол Улс түүнд морь бэлэглэсэн. Ж.Байден мориндоо “Celtic” гэдэг нэр хайрласан юм.


![Joe Biden Takes on Mongolian Wrestlers [PHOTOS]](https://s1.ibtimes.com/sites/www.ibtimes.com/files/styles/full/public/2011/08/23/149838-joe-biden-mongolia-1-of-5.jpg)




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.