ДЭЛХИЙ

КОВИД-19: Pfizer/BioNTech-ийн туршилтын вакцин 90 хувийн үр дүн үзүүлэв

Дэлхий даяар “КОВИД-19”-ийн нийт тохиолдол 50 сая давж хоёр дахь давалгаа хүчтэй явагдаж буй энэ үед юу юунаас илүү вакцин гаргаж авах чухал болоод байгаа билээ.

Тэгвэл Pfizer, BioNTech компаниудын хамтарч хийж буй вакцины туршилт найдвартай хариу өгч байна. Тэдний явуулж буй гуравдугаар түвшний туршилтын урьдчилсан хариугаар вакцин тариулсан хүмүүсийн 90 хувьд нь хамгаалалтын дархлаа тогтсон байжээ. Мөн ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүй байна.

Гуравдугаар түвшний туршилтанд нийт 43 мянган хүн оролцжээ.

Pzifer компанийн захирал доктор Алберт Бурла “Өнөөдөр шинжлэх ухаан хийгээд хүн төрөлхтний түүхэнд гайхалтай нэгэн өдөр боллоо. Бидний вакцин шинэ коронавирусийн эсрэг үр дүнтэй гэдгийг батлах анхдагч баримтууд гуравдугаар түвшний туршилтаас илэрлээ” гэжээ.

Уг хариу судлаачдын таамаглаж байснаас илүү үр дүн үзүүлжээ. “FDA”-ээс мэдээлснээр “КОВИД-19”-ийн ямар нэгэн вакцин тариулсан хүмүүсийн 50 хувийг нь л хамгаалж байвал тэр вакциныг батална гэсэн юм..

Pfizer/BioNTech-ын вакцины туршилт тариулсан хүмүүс 164 нь коронавирусийн халдвар автал үргэлжлэх аж.

Вакцины аюулгүй байдлын тухай хангалттай мэдээлэл цуглуулах үйл явц энэ сарын гурав дахь долоо хоног хүртэл үргэлжлэх аж. Хэрвээ батлах явц хурдан дуусвал энэ жилийн сүүлээр гэхэд 50 сая тун, 2021 онд 1.3 тэрбум тун үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button