Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Гүзээлзгэнэ зардаг иргэд үүрийн 04:00 цагт ууланд гардаг

Зуны улиралд эртхэн боловсорч гүйцдэг жимсний тоонд гүзээлзгэнэ зүй ёсоор багтдаг. Хүнсний худалдааны төвүүдэд зарагддаг импортын гүзээлзгэнүүдээс гадна иргэд өглөөгүүр ууланд гарч түүсэн “органик” гүзээлзгэнээ савлаад хотын захад зам дээр зарж борлуулах нь элбэг. Иймд бид өглөөний сурвалжилгаараа Налайхын замын дэргэд түүсэн гүзээлзгэнэ жимсээ зарж буй иргэдийг онцоллоо.

-БОРОО ИХ ОРОХООР ГҮЗЭЭЛЗГЭНЭ НЯЛЦАЙГААД ТҮҮГДЭХГҮЙ ХЭЦҮҮ БАЙДАГ-

Өглөөний нартай уралдан ууланд авирч, аль өнгөтэй боловсорсон гүзээлзгэнийг түүж, өдрийн наранд бүгдийг нь борлуулахын тулд замын хажуугаар гартаа шилтэй жимсээ барин зогсож буй хүмүүсээс аж байдлыг сонирхон сурвалжилхад арван жилийн хүүхдүүд, энхэр нөхөр, эгч дүү гээд цөм арьсаа борлотол хөдөлмөрлөсөн нь харагдаж байв. Цаашлаад хэдхэн метрийн зайтай тус тусын “байрандаа” зогсон гүзээлзгэнэ аваарай, хямдхан өгнө шүү хэмээн чангаар хэлэх иргэдийн дундаас сурвалжилгаа эхлүүллээ.    

Ц.Цэнгэл: Өглөөдөө Богд ууланд 05 цагаас гараад гүзээлзгэнээ түүдэг. Амралтын өдрөөрөө 3-4 литр жимс түүгээд 10 цагт зарж эхэлдэг. Гүзээлзгэнээ зарж дуусаад л гэртээ харина даа. Гүзээлзгэнэ шил нь 5000 төгрөг, мөөг уутаараа мөн адил үнэтэй. Түүсэн жимсээ өдөртөө бүгдийг нь борлуулж чаддаг. Ихэвчлэн ажилгүй хүмүүс тогтмол өдөр бүр гүзээлзгэнэ түүж зардаг.

Б. Энхчимэг: Бороо их орсон болохоор энэ долоо хоногт гүзээлзгэнэ их унасан. Гэрээсээ үүрээр 04 цаг гэж гараад Богд уулаа машинтай зорино доо. Гүзээлзгэнэ одоо л боловсроод гоё болж байгаа. 10 цаг хүртэл түүж дуусаад Налайхын Хонхорт ирээд зардаг. Гүзээлзгэнэ, мөөг тус бүрийг 10 мянган төгрөгөөр борлуулдаг.

Г.Батманлай: 04 цаг гэж босоод уул гарч өөрөө түүдэг. 11 цагт уулнаасаа буугаад зарж эхэлдэг. Өдөрт түүсэн бүх жимсээ зарж дуусгахгүй бол хоноод муудчихна. Гүзээлзгэнэ түүдэг хүмүүс эрт уул руу гарахдаа явган нь явган, мотоцилктой нь түүгээрээ явдаг. Миний хувьд алхаж очоод өглөөний 06 цагаас 12 хүртэл дунджаар 5-6 литрийг түүдэг. Уулын бэлээс 20 гаруй минут өгсөж байж жимсэндээ хүрдэг. Наадмын өмнөхөн гүзээлзгэнэ түүж, зарж эхэлсэн. Олсон орлогоороо гэртээ хоол ундны зүйл, дүү нартаа чихэр авдаг. Бороотой өдрүүдэд жимс зардаггүй, харин бага зэргийн бороотой тохиолдолд өдөржингөө түүж өнждөг. Бороо их орохоор гүзээлзгэнэ нялцайгаад түүгдэхгүй хэцүү.

-ГҮЗЭЭЛЗГЭНЭ НЭГ ШИЛ НЬ 5-10 МЯНГЫН ҮНЭТЭЙ БӨГӨӨД МӨӨГНӨӨС САЙН ЗАРАГДДАГ-

Д.Ууганбаяр: Өглөөдөө гүзээлзгэнээ 10 мянгаар, оройхон тийшээ 8000 төгрөгөөр зардаг. Мөөг бас түүж зардаг боловч хүмүүс гүзээлзгэнэ их авдаг. Зарим жимс түүдэг хүмүүс хоорондоо танил учраас бөөндөө нэг машинтай өглөө уул руугаа явдаг. Түүж байгаа хүмүүс дунд 20-30 насны хүмүүс байдаг. Харин хүүхдүүд зарим нь хичээлийн хэрэгслийнхээ мөнгийг олохын тулд юмуу идэх гэж ирдэг. Өдөрт 20-30 мянган төгрөгийн орлоготой бөгөөд ихэвчлэн 30-аас доош насны хүүхэдтэй хүмүүс сонирхон худалдаж авдаг.

Р.Мөнхтуяа: Өмнө жилүүдийг бодвол гүзээлзгэнэ харьцангуй сайн ургасан. 10 мянган төгрөгөөр зардаг. Баячууд их худалдаж авдаг. Халуун наранд, салхи бороонд гээд гүзээлзгэнэ түүх ажил цаг агаараас их шалтгаалдаг. Сайн түүсэн үедээ 7-8 шил, муудаа 2-3  шилийг түүж зардаг. Наадмын дараахан сайн борлуулсан. Миний хувьд уулруугаа 40-50 минут өгсөж байж гүзээлзгэнээ түүдэг. Өдөрт 30-50 мянган төгрөг олдог ба хичээлийн хэрэгслээ авахын тулд мөнгөө цуглуулж байна.

Р.Мөнх-Эрдэнэ: 8000-5000 төгрөгийн ханштай борлуулдаг. Гэрээсээ 05 цаг гэж гараад 06 гэхэд уул руугаа өгсдөг. Өдөр бүр явган ирж буцсаар дунджаар гурван литр жимс түүсэн нь 7-8 шил болдог. Дүү, ах гээд манай гэрээс гэхэд хэд хэдэн хүн гүзээлзгэнэ зарж байна. Орлогоороо гэртээ хоон хүнс авч, хүүхэддээ зориулна.

-ГҮЗЭЭЛЗГЭНЭ ЗАРЖ ОЛСОН МӨНГӨӨ ЦУГЛУУЛААД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛЭЭ АВНА-

Түүнчлэн замд маань гүзээлзгэнэ мөөг зарж буй хоёр жаахан охин тааралдсан юм. Эгч нь машинуудад жимсээ сонирхуулан худалдах бөгөөд дүү нь газар суугаад том савтай жимснээсээ халбагадан варианы жижигхэн шилэнд хийж буй харагдлаа. Бид тэдгээр бяцхан худалдаачидтай цөөн хоромц ярилцав.

-Миний дүү хэзээнээс гүзээлзгэнэ зарж эхэлсэн бэ?

-Наадмын өмнө гүзээлзгэнэ ихэнх нь ногооноороо байсан. Тийм болохоор наадмын дараанаас зарж эхэлсэн.

-Өөрсдөө түүж зардаг юмуу?

-Үгүй ээ. Бид хоёр жоохон болохоор аав ээж хоёр үүрээр ууланд гараад түүж ирдэг. Ихэнхдээ 9-10 цагийн хооронд энд ирж зардаг. Хурдан зараад дуусчихвал эртхэн бууна. Заримдаа оройн 08 цаг хүртэл зогсдог.

-Өдөрт дунджаар хэдэн литр жимс түүж зардаг вэ?

-Гурав орчим литр гүзээлзгэнийг савлаад зургаан шил болгодог. Нэг шилийг 10-8 мянгаар зардаг. Заримдаа шилгүй болохоороо уутанд хийж өгнө. Гүзээлзгэнээс гадна цагаан мөөг бас түүдэг. Түүсэн бүх жимсээ өдөртөө зарж чадаж байгаа.

-Та хоёр нэг айлын хүүхдүүд үү? Хэдэн настай вэ? Олсон мөнгөөрөө юу хийдэг вэ?

-Бид хоёр төрсөн эгч дүүс. Би эгч нь 14 настай. Манай дүү 12 настай. Хоёулаа нэг сургуульд явдаг болохоор мөнгөө цуглуулж байгаад цүнх, хичээлийн хэрэглэлээ авна гэж төлөвлөсөн.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье .

Ийнхүү Налайхын Хонхорт байрлах зам дээр жимс зарж буй хүмүүс түүсэн мөөг гүзээлзгэнээ муудахаас нь өмнө өдөртөө зарах чин хүсэл өвөртөлсөөр зогсдог ажээ. Арван жилийн балчирхан хүүхдүүдийн зарим нь хичээлийн хэрэгслээ авах мөнгөө ашгаасаа хуримтлуулдаг гэх, харин зарим нь өглөөдөө жимс идэхийн тулд аав ээж, ах эгчийгээ дагаж уул гардаг гэлээ.  

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tuuhii baina
Tuuhii baina
2019-07-29 21:19

Tuv tuuhii baina, mash ih isgelen baigaa daa

StevSlarie
StevSlarie
2019-11-08 00:34

Cheap Flagyl Keflex Viagra Online Gunstig when will alli be in stores again Cash On Delivery Isotretinoin 10mg

Kelgreelm
Kelgreelm
2020-01-28 04:10

Amoxicillin Stds [url=http://abuycialisb.com]cialis[/url] Viagra Prix 50 Mg Cialis Symptoms Of Amoxicillin Overdose

StevSlarie
StevSlarie
2020-01-28 12:07

Online Pharmacy Thailand [url=http://viacialisns.com]Buy Cialis[/url] Ciproxin 250mg online pharmacy Apres Clomid Fertilite

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 04:19

Buy Synthroid Online Usa http://cheapcialisir.com - Cheap Cialis Buy Levitra Online Canada Buy cialis tablets for sale Buy Generic Celebrex Online

Jerrysam
Jerrysam
2020-07-04 04:12

Знаете ли вы?
Фиктивно отменить рабство в Камбодже её короля заставили французские колонизаторы.
Акадийка много раз становилась первой.
«С любимыми не расставайтесь...» автор н

Priligy
Priligy
2021-09-25 11:35

Cialis Espagne

viagra testicular cancer
viagra testicular cancer
2021-11-01 16:59

Venden Viagra En Farmacias

Viagra
Viagra
2021-11-01 17:15

Receta Viagra Casera

cialis 5mg
cialis 5mg
2021-11-04 06:26

Low Cost Asthma Inhalers

cheapest cialis 20mg
cheapest cialis 20mg
2021-11-05 03:36

Hctz No Rx

propecia the crack ho
propecia the crack ho
2021-11-06 03:18

Buy Nexium Online Uk

Prednisone
Prednisone
2021-11-11 20:55

Buy Amoxicillin Without A Perscription

Priligy
Priligy
2021-11-11 22:40

Isotretinoin Acutane Pills No Physician Approval Overseas

buy stromectol for dogs
buy stromectol for dogs
2021-11-12 22:03

Viagra Pfizer Generika

buying generic cialis online safe
buying generic cialis online safe
2021-12-06 09:58

Need Secure Ordering Clobetasol Medicine

how long does plaquenil stay in your system
how long does plaquenil stay in your system
2021-12-06 12:58

Ajanta Pharma Generic Viagra

buy cialis online overnight shipping
buy cialis online overnight shipping
2021-12-10 07:01

Ou Acheter Cialis En Ligne

Холбоотой мэдээ

Back to top button