Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, худал албан бичгээр “ПЯЛДАГАНАСАН” бол танд ёс зүйн ҮНЭР Ч АЛГА

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг нарт холбогдох бичвэрийг өөрийн сошиал хуудаст нийтэлсэн. Уг бичвэрт “Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хахууль авч баригдсан... авлигачид төмөр замын нэр барьж дайрахгүй ээ” гэсэн өгүүлбэрүүд орсон байдаг.
Үүний дараа Ж.Пунцаг хариу болгож өөрийн нүүр хуудаст “Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд” гэхчлэн бичсэн юм. Хоёр эрхмийн маргаан сошиал орчинд өрнөөд өнгөрсөн.
Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс энэ агуулгаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд "гомдсон” бичиг хүргүүлжээ. Үүнд нэр бүхий гишүүддээ ёс зүйн хариуцлага тооц, төмөр замын байгууллагын 16 мянган ажилчдын өмнөөс уучлалт гуйлга гэсэн бололтой.
Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн хариу болгож албан бичиг илгээхдээ “...Гишүүдтэй биечлэн уулзаж, ёс зүйн асуудлаар сануулга өгсөн болно...асуудлыг шийдвэрлүүлэхээр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд шилжүүлж байна...” гэхчлэн бичсэн нь анхаарал татаж байгаа юм.
УИХ-ын гишүүдтэй уулзаачгүй, өөрийгөө “ЁС ЗҮЙ” гэж итгэн, УИХ-ын албан бланкыг ашиглан шүүхээр ял шийтгүүлсэн авлигач этгээдээс уучлал гуйсан Б.Бат-Эрдэнэ гишүүнээс даруй тайлбар авч, нэр бүхий хуулийн дарга нарын ах, дүү нарын мафи бүрдүүлсэн Төмөр замын мафид хариуг нь өгнө❗️ pic.twitter.com/WXCkL54B6A
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) December 22, 2020
Юу гэвэл, сануулга өгсөн бол хамгийн түрүүнд авсан байх учиртай Б.Энхбаяр гишүүн энэ талаар “УИХ-ын гишүүдтэй уулзаа ч үгүй...” гэж бичжээ. Тодруулбал “Өөрийгөө ёс зүй гэж итгэн, УИХ-ын албан бланкыг ашиглан шүүхээр ял шийтгүүлсэн авлигач этгээдээс уучлал гуйсан Б.Бат-Эрдэнэ гишүүнээс даруй тайлбар авч, ... төмөр замын мафид нь хариуг нь өгнө” хэмээсэн байгаа юм.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн гишүүдтэй уулзаж, уг асуудлаар хэлэлцээгүй байж сануулга өгсөн, хариуцлага тооцсон гэсэн худал агуулгаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-д албан бичиг хүргүүлсэн, муухайгаар хэлэхэд “пялдаганасан” болж таарав уу.
Хэрэв тийм бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга танд наад захын үнэний талд зогсох ёс зүй гэж алга.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заваан бальдага юм бичсэн бналээ аварга гуай их хурлаасаа одоо боль боль суудлын бөглөөс
ер нь дээшээ доошоо тал алдахгүй бөөрөнхий пялдага маягийн бөхөөс олсон нэр хүндээрээ яваа поп нөхөр шүү дээ
Овоо юм уу гэсэн чинь овоолсон бааас уу үгүй энэ бөх чинь
Enhbayara chi shuu
Батэрдэнэ минь тэнд сууж амьтны доог болж суухаар СТО-ны жижүүр хийгээд сууж байсан бол таныг олон хүн хүндэлж сайх байсан юм даа
Хэнтийн тэнэгүүдийн нэг шдээ тэнэгүүд тэнэгээ сонгоод гоё шүү Чингэс хааны төрсөн нутаг гэхийн яана өөхөнд ороовч нохой тоож үнэрлэхгүй өвсөнд ороовч үхэр тоож үнэрлэхгүй