ДЭЛХИЙ

Коронавирусийн “B.1.1.7” хувилбар Берлин хотод бүртгэгджээ

Анх Их Британи улсад “B.1.1.7” нэртэй мутацилагдсан коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдэж байсан билээ. Тэгвэл тус хувилбар Берлин хотод бүртгэгдсэн хэмээн Сенатын эрүүл мэндийн захиргаа өчигдөр мэдээлжээ. Халдвар авсан өвчтөн өмнө нь Их Британи улсад амьдарч байсан гэнэ. Түүнээс халдвар авсан хоёр хүн болон тэрбээр эдгэрсэн байна.  Эрүүл мэндийн газар өөр хоёр хавьтал байж магадгүй хэмээн үзэн шалгаж байгаа аж.

“B.1.1.7” хувилбар нь Герман улсад анх Зул сарын өмнөх өдөр бүртгэгдсэн юм. Үүнээс хойш Баден-Вюртемберг, Хойд Рейн-Вестфали гэх мэт мужуудад илэрсэн байдаг.

Уг шинэ төрөл 33 гаруй улсад бүртгэгдээд байгаа бөгөөд илүү хурдтай халдварлах чадвартай билээ.

“Robert Koch Institute”-ээс гаргасан баримтаас харвал одоогийн байдлаар Берлин хотод 26,406 тун вакцин тарьжээ. Хоёрдугаар сарын дунд гэхэд тус хотод 234 мянган “Pfizer/BioNTech”-ийн вакцин тарих аж.

Герман улс одоогийн байдлаар 1.91 сая тохиолдол бүртгэсэн бөгөөд нас барагсдын тоо 40 мянгыг давжээ.

Эх сурвалж: Berlin.de

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРгэн
ИРгэн
2021-01-10 09:57

Яанаа. Франкфуртээс үүргийн онгоцоор ирэх хүмүүс "нөгөөхийг" нь чирээд ирнээ. Яамаар ч юм бэ дээ. Сэтгэл санаа тайван байх арга үнэхээр �##�га даа.

Холбоотой мэдээ

Back to top button