Нийгмийн

Афин хотод 5000 гаруй хүн “КОВИД-19”-ийн вакциныг эсэргүүцэн жагсаал хийжээ

Лхагва гарагт (2021.07.14) Грек улсын Афин хотод 5 мянга гаруй хүн “КОВИД-19”-ийн вакциныг эсэргүүцсэн жагсаал хийжээ. Тэд Ерөнхий сайд Кириакос Мицотакисыг огцрохыг шаардан “вакцинуудаа аваад эндээс явцгаа” гэсэн уриа лоозон барьж жагссан байна.

Тус жагсаал нь Грек улсад вакцинжуулалтын эсэргүүцсэн хамгийн том үйл явдал болжээ. Саяхан явуулсан санал асуулгаар Грекчүүдийн ихэнх нь вакцин тариулна гэж хариулсан бөгөөд иргэдийн олонх нь хүн амын зарим хэсэгт дархлаажуулалт заавал хийхийг дэмжсэн аж.

Одоогийн байдлаар тус улс хүн амынхаа 41 хувийг бүрэн вакцинжуулжээ. Даваа гарагт Грек улсын засгийн газар “КОВИД-19”-ийн халдвар нэмэгдэж эхэлсний улмаас эрүүл мэндийн салбарын болон асрамжийн газрын ажилчдыг вакцинжуулалтад заавал хамрагдах ёстой болгосон байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button