Нийгмийн

“Токио-2020”: Ё.Басхүү дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдана

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам нар барилдаж байна.

Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам хоёрдугаар тойрогт энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Узбекистаны Диёра Килдиёровад ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Шөвгийн наймд шалгараад буй Ё.Басхүүгийн дараагийн учраа нь дэлхийн хошой аварга Абэ Хифүми. 23 настай тэрбээр ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальтай, Их дуулгын есөн түрүүтэй.

Япон жүдоч Токиогийн олимпын дэвжээнд төрсөн дүү, дэлхийн хошой аварга Ута Абегийн хамт түрүүлэхээр зорьж байгаа юм. Түүний дүү Абе өнөөдөр 52-д барилдаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
7 сар 31, 2021 07:51

Thank you for every other fantastic article. Where else may just anyone get that kind of info in such an ideal means of writing? I've a presentation next week, and I am on the search for such info.

Холбоотой мэдээ

Back to top button