ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Өмнөд Солонгос: Хар салхины улмаас үер болж, тог цахилгаан тасарчээ

Өнгөрсөн /2021.08.23/ шөнө Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт “Омаис” гэх хар салхи дэгдэж, үер усны аюул нүүрлэсэн байна. Үүний улмаас оршин суугчид тог цахилгаангүй болсон байна. Байшин барилга, зам гүүрүүд үер усанд автаж, аюул эрсдэл ихтэй бүс нутгаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ талаар “YTN” телевизийн суваг мэдээлэв.

Мэдээллээс харахад, аялал жуулчлалын бүс нутаг Чэжү арал дээр 219 мм-ийн, харин боомт хот Бусанд 159 мм-ийн  хур тунадас унажээ.

Салхи 19 м/с-ийн хурдтай байсан гэнэ. Бусан болон Үлсан хотуудад 220 гаруй айл өрх тог цахилгаангүй өнжсөн байна. Үерт автсан дүүргүүдэд гал хамгаалагчдын баг ажиллаж, 11 хүнийг аварсан байна. Азаар, хүний амь эрсдсэн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Хар салхины улмаас 86 агаарын нислэг цуцлагджээ. Цаг уурчдын мэдээлснээр, нутгийн өмнөд дүүргүүдэд өнөөдрийн /2021.08.24/ мягмар гарагийн байдлаар хур тунадас үргэлжлэн орно хэмээн мэдээлэв.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button