Нийгмийн

ТОДРУУЛГА: Төвшрүүлэх сумын гурван багшаас халдвар илэрч, зайн сургалтад шилжжээ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сургуульд коронавирусийн халдвар гарсан учраас хичээлийг цахим хэлбэрээр шилжүүлсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулбал, “Төвшрүүлэх сумын сургуульд коронавирусийн халдвар гарсан нь үнэн. Гэхдээ наймдугаар сарын сүүлээр багш, ажилчдаас ПСР оношлуураар шинжилж, хариугаа есдүгээр сарын 01-д авсан. Тийм учраас хүүхдүүдийг цуглуулалгүйгээр хичээлийг цахимд шилжүүлсэн. Хүүхдүүд цуглараагүй болохоор эрсдэлгүй. Тус сургуулийн гурван багшаас илэрч, теле хэлбэрт сургалтыг шилжүүлсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-04 09:11

Түрүүчээсээ эхэллээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button