Нийгмийн
Хүндээр гэмтсэн зохиолч Н.Бадамжавын номыг худалдан авч эмчилгээнд нь нэмэр болцгооё

МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.Бадамжав гэнэтийн осолд орж, гэмтсэн юм. Түүний бие тогтворжиж байгаа талаар эхнэр нь мэдээлжээ. Гэвч цаашдаа тууштай эмчилгээ, гам дэг журам хэрэгтэй байгаа аж. Иймд та бүхэн эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс өөрийнх нь хамгийн сүүлд хэвлүүлсэн "Эрчүүд ба бүсгүй” нэртэй өгүүллэг, туужийн түүвэр, эхнэр Ч.Дагмидаагийн "Тэнгисийн зүрх” романыг худалдан авч, хандиваа өргөнө үү.
Хүргэлтээр авах боломжтой аж.

МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.Бадамжав нь “Амуль”, “Дайсику”, "Модон сахалт” зэрэг роман туурвисан юм.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.