СПОРТ

Чингэлтэй дүүрэг хөлбөмбөгийн шинэ талбайтай болов

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж тус төслийн хүрээнд сонгогдсон Нийслэлийн 24-р сургуулийн талбайг сэргээн засварлаж нийт 295 сая төгрөгийн өртөг бүхий цоо шинэ талбай нээлтээ хийлээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, “Дөчин мянгат Юнайтед Клуб” гэсэн гурван газрын хамтын хүчээр олон улсын шаардлагад нийцсэн хүүхэд багачуудын тоглох талбай ийнхүү нэгээр нэмэгдлээ.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Тус нээлтийн арга хэмжээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоог төлөөлж ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн HBS ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баясгалан тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцсон юм.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг 24-р сургуулийн удирдлагад гардуулсан бөгөөд олон улсын стандарт бүхий тус бөмбөгөөр Монголын хөлбөмбөгийн 55 дээш насны Ахмадын шигшээ баг болон ДМЮ клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг нөхөрсөг тоглолт хийж тус талбайн анхны шүгэл дугарсан юм.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн томоохон цогцолбор нийслэл хотноо нээлтээ хийлээ. Цаашид Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жишгээр 5 талбайг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж МХБХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button