НийгмийнТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УЦС барих 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд хуулийн дагуу авсан

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн нэгжийн зохицуулагч Ч.ГАНТУЛГА

Дэлхий дээр хэрэглэгдэж байгаа эрчим хүчийг нөхөн сэргээгдэх ба нөхөн сэргээгддэгүй гэсэн үндсэн хоёр ангилалд хуваадаг. Нөхөн сэргээгдэх эх үүсвэрт нар, салхи, усны эрчим хүч, нөхөн сэргээгддэггүй эх үүсвэрт нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг багтдаг.

Хүн төрөлхтний хувьд анх гал ноцоож хэрэглээнд нэвтрүүлсэн үе нь 1 сая гаруй жилийн өмнө зүүн африкийн хомо сапиэнс-ийн өвөг хомо эректүс гэдгийг шинжлэх ухаан судалгаагаар баталсан ба тухайн үед ой хээрийн түймрийн галнаас санаа авч гадны аюулаас өөрсдийгөө хамгаалах, ан ав зэрэг хүнсийг гал дээр болгон хэрэглэж дадаж ирсэн таамаглал ч байдаг. Тэгэхээр гал, ус, нар, салхийг олон зуун мянган жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд хүн хөгжихийн хэрээр техникийн дэвшилд суурилж хэрэглээнд нэвтрүүлж М.Э.Ө 3500-4000 жилд Месопотами буюу одоогийн Ираны газар нутаг, Египет, Энэтхэг, Хятадад усан сангууд хийж усны урсгалын энергийг ашиглан газар тариалан болон бусад аж ахуйд мөн европт III-IV зуунд усан тээрэм, XII дугаар зуунд салхин тээрэм зэрэг байгалийн энергийн хүчийг механикжуулалтын аргаар эрчим хүч болгон хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн олон жишээг дурьдаж болно.

Үүнээс хойш дундад зуун, XIX дүгээр зууны хоёрдугаар хагасын хүнд үйлдвэржилт, ган төмрийн үйлдвэрлэл зэргийг байгалийн сэргээгдэхгүй нөөц болох нүүрсийг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байна. Манай орны хувьд олон улсын эрчим хүчний хөгжлийн араас мөр даган явж байгаа ба одоо ашиглагдаж байгаа 2, 3, 4 дүгээр дулаан, цахилгааны станцууд нь технологийн хувьд хуучирсан 1960, 70-аад онуудаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ч шинэчлэн, өргөтгөж бүтээмжийг дээшлүүлж ойрын ирээдүйд байгаль орчинд ээлтэй технологиудыг хэрэглээнд нэвтрүүлэх нэн шаардлагатай болоод байна.

Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (1993), Киотогийн протокол (1999), Эрчим хүчний үр ашиг ба холбогдох байгаль орчны асуудлуудын протокол (1999)-ын дагуу хүлээсэн үүргүүд байдаг. Энэхүү олон улсын гэрээ, конвенцын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг төв суурин газрууд болон орон нутагт нар, салхи, усны энергийг зөв зохистой ашиглах олон улс болон дотоодын судалгаа, тайлангуудыг цаг алдалгүй хийж найдвартай, өртөг багатай, байнгын ажиллагаатай эх үүсвэрүүдийг бий болгох шаардлагатай байна. Энэ нь өнөөгийн дэлхий нийтэд тулгараад байгаа эрчим хүчний хомсдолд өртөхгүй байх, Монгол улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангах, нийгэм эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг дотооддоо шийдэж, хөдөлгөж ядуу буурай гэдэг зэрэглэл ангиллаас гарах том ажлуудын нэг хэсэг эхлэл мөн юм.

БНХАУ-ын Гурван хавцалын 22500 МВт УЦС, Бразил Парагвайн Итайпу 1400 МВт хүчин чадалтай станцууд нь хүний гараар бүтээсэн дэлхийн гайхамшиг болж чадсан төслүүд байдаг. Энэхүү УЦС-уудийг байгуулахад асар их хөрөнгө оруулалт хийгдэж нүүлгэн шилжүүлэлтэд 1500 орчим хот, тосгон, суурин газрууд болон нийт 1,5 сая хүн ам хамрагдсан байдаг. Тэгэхээр томоохон эдийн засагтай улс орнуудын стратегийн ач холбогдолтой асуудлууд нь мэдээж эрчим хүч, тэр дотроо цахилгаан эрчим хүч юм. 2021 оны байдлаар Европын холбоо, Англи, Төв Африк, БНХАУ, Швейцар зэрэг улс орнууд байгалийн нөөцийн ашиглалт болон эдийн засгийн өсөлт, хүн амын өсөлт, өсөн нэмэгдэж буй хэрэглээнээс хамааран цахилгаан болон дулааны эрчим хүчний хомсдолд ороод байна.

Улам бүр даамжирч, хүндрэх төлөвтэй байгаа энэхүү асуудал дээр ОХУ-аас нийлүүлдэг байгалийн хий хангах, дутагдаж байгаа хэрэглээг нөхөх асуудал нь Геополитикийн хувьд барууны улс орнууд болон АНУ-ын байгалийн хий, газрын тосны зах зээлээ хамгаалах аль нэг улсын дангаараа эрчим хүчний салбарт ноёрхолоо тогтоохын эсрэг дайн эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Монгол улс энэхүү эрчим хүчний өрсөлдөөн дунд өөрсдийн бодлогоо тодорхой болгох бүс нутгийн хамтын ажиллагаанд тусгаар улс тоглогчийн байр суурьнаас асуудалд хандаж, тогтвортой хөгжлийн бодлогоо олон улсад хамгаалж цаашид дэлхийн эдийн засагт дан ганц уул уурхайн түүхий эд нийлүүлэгчээс дараагийн шатанд гарч технологи, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч үйлдвэрлэлээр олон улсад өрсөлдөх эсэхийг шийдвэрлэх хугаралын үед ирсэн байна гэж өнөөгийн нөхцөл байдлуудыг дүгнэн харж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл нь олон жил яригдсан судалгаа нь хийгдэж шинэчлэгдсэн ТЭЗҮ болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь мэргэжлийн байгууллагаар батлагдаж Монгол улс дэлхийд нэвтрээд 100 шахам жил болж байгаа техник, технологийн шийдлийг ашиглан усны хүчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энгийн бөгөөд байгальд ээлтэй төсөл юм. Манай улсын хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС нь суурилагдсан хүчин чадлаараа хамгийн том болох юм. Энэхүү төслийн хэрэгжилт саатах буюу хойшлогдсоноор Монголчууд бид ойрын хугацаанд дахин 90 МВт-ийн хүчин чадал бүхий УЦС-ийг барьж байгуулах  хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд нэн хүндрэлтэй байх болно.

Энэхүү УЦС нь баруун таван аймгийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах бөгөөд Баруун бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг Алтай-Улиастайн системтэй холбосноор төвийн бүсийг дэмжин ажиллах боломжтой болно. Жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэснээр баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдал хангагдах болно. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжих 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд хуулийн дагуу авсан бөгөөд 9800 орчим га газарт 24*6 км-ийн хэмжээтэй усан сан буюу нуур үүсэх болно.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбогдон хэн нэгэн хүний хувьчилсан, өмчилсөн газрыг булааж авсан асуудал байхгүй. Тухайн орон нутгийн байгууллагуудтай хамтран малчид иргэдтэй гурван удаагийн уулзалт хийж төслийн талаар мэдээлэл өгөх, нөлөөлөлд өртөж буй иргэдэд нөхөн олговор олгох тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлгийг гурван аймгийн дөрвөн сум, холбогдох багууд дээр зохион байгуулсан. Хэдэн иргэн эсэргүүцэж байгааг хэвлэл мэдээлэл мэдээллэж байсан. Төсөл хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд хуулийн хүрээнд асуудлууд шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна.                        

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

9 Сэтгэгдэл

  1. Анх Дөргөний УЦС баригдахад баруун 5 аймгийг эрчим хүчээр ханганаа л гэж байсан, гэтэл үнэндээ Ховдыг ч дангаар нь хангаж чадахгүй байгаа. Бүтээн байгуул####т нэрээр мөнгө завшдаг явд#### байж таарахгүй ээ. Энэ станцыг барьв#### юу болох тухай өгүүлсэн Японы хийсэн суд####гааны дүнг яагаад гаргахгүй байгаа юм бэ? Энэ станцтай холбоотой асууд#### байна шүү …

  2. Энэ Ч.Гантулга чинь, Ард Санхүүгийн Нэгтгэлийн өөрийгөө “Хутагт”овогтой “Т####х” Ч.Ганхуягын ах нь уу? дүү нь үү? Хэрэв тийм бол нэг их ялгаа байхгүй дээ.

  3. Энэ Ч.Гантулга чинь, Ард Санхүүгийн Нэгтгэлийн өөрийгөө Хутагт овогт гэж нэрлээд байдаг Т####х Ч.Ганхуягын ах нь уу? дүү нь үү? Хэрэв тийм бол нэг их ялгаа байхгүй дээ.

  4. Цахилгаан станц баригдах нь зөв шүү дээ, м####аа бэлчээх газар л олдохгүй байв гэж дээ. Одоо нэг юм ажил нь эхлэх нь гэтэл м####чид нь тушаад байх юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button