ДАТАГРАФИКЭДИЙН ЗАСАГ

Инфографик: 735 дахин унасан ТӨГРӨГИЙН ХАНШИЙН алдагдлаар 183.4 их наядын гадаад өр үүсжээ

Валютын ханш өөрчлөгдөхөд угтаа ямар нэг “тэнгэрээс өгөгдсөн” шалтгаан нөлөөлдөггүй. Зөв бодлого баримталж, ажиллаж чадвал төгрөгийн ханшийг тогтвортой барих боломжтой. Гэвч өнгөрсөн хугацаанд иргэдийн сэтгэлгээнд ч “Ам.доллар угаас өндөр байдаг, өсөж л байдаг. Бусад валютуудтай харьцуулахад манай төгрөг угаас юу ч биш шүү дээ” гэсэн хандлага суужээ.


ТӨГРӨГИЙН ХАНШ 30 ЖИЛД 735 ДАХИН УНАЖЭЭ

Эргээд нэг хараад үзье. 1990 онд 1 ам.доллар 4 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин өнөөдөр 1 ам.доллар 2936 төгрөгтэй тэнцэж байна.

Ханшийг илэрхийлэхдээ, 1 ам.доллартай тэнцүүлдэг тул төгрөг хэрхэн үнэгүйдсэн нь төдийлөн анзаарагддаггүй. Тэгвэл 1 төгрөг хэдэн ам.доллартай тэнцэж байгааг урвуугаар нь бичиж үзвэл: 1 төгрөг = 0.00034 ам.доллар байна.

Харин 1990 онд 1 төгрөг = 0.25 ам.доллар байсан гэсэн үг. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 30 жилд 0.25-аас 0.00034 хүртэл 735 дахин унасан байна.

Үүндээ бид бүр дасаж. Сүүлийн хугацаанд нийгэмд идэвхтэй хэлэлцэгдэж буй Хөгжлийн банкны асуудалд ч энэ холбогдоно. Зарим компанид Хөгжлийн банк ам.долларын зээл өгсөн бөгөөд ханшийн алдагдлыг ААН-үүд үүрч байгаа. Үүнд “Угаас ханш өсөж, буурах нь тодорхойгүй нөхцөлд энэ хариуцлагыг өөрсдөө л хүлээнэ” гэж хандах нь өрөөсгөл юм. Учир нь ААН-үүдэд валютын ханшийг тооцох, “зөгнөх” шууд үүрэг байхгүй.

Тэгвэл, ер нь Монголд төгрөгийн ханш унахад хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Тогтвортой барих үүргийг нь хэн хүлээдэг вэ.


МОНГОЛБАНК ХАНШ ТОГТВОРТОЙ БАРИХ ЗОРИЛТТОЙ, ҮҮРЭГГҮЙ

Хамгийн түрүүнд Монголбанк гэж хариулна. Гэтэл Монголбанкны тухай хуулийн 4-р зүйлд, “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байна. “Зорилт” гэж бичсэнийг анхааралдаа авна уу.

Өөрөөр хэлбэл Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой хадгалахыг зорих болохоос үүрэг хүлээхгүй. Үүрэг хүлээхгүй учраас хариуцлага хүлээхгүй. Гэтэл, мөнгөний алдаатай бодлого, эдийн засгийн буруу тогтолцооны улмаас өдгөө 743 дахин унасан, цаашид ч унах төлөвтэй байгаа төгрөгийн ханшид иргэд, ААН-үүд цөлмүүлж байна.

Харамсалтай нь, иргэдийн шууд сонгодог УИХ-д төгрөгийн ханш буюу мөнгөний бодлогод оролцох эрх байдаггүй. Засгийн газар ч ийм үүрэг хүлээхгүй, тухайн үеийн ханшаар эдийн засгаа хамгийн бага алдагдалтай зохицуулахыг л эрмэлздэг.


2021 ОНЫ БАЙДЛААР ГАДААД ӨРӨНД 183.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХАНШИЙН АЛДАГДАЛ ҮҮСЖЭЭ

Иргэн, ААН-үүд шууд авсан зээлээс гадна татварын мөнгөөрөө төлөлцөх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ч ам.долларын ханшаас шалтгаалан өсөж ирсэн.

Доорх инфографикт улсын нийт гадаад өр ханшийн алдагдлын улмаас хэр зэрэг өссөнийг үзүүллээ. Ингэхдээ харьцуулах суурь ханшийг 1990 оны 4 төгрөгөөр авч үзэв.

Ингэхэд:

  • 2000 оны байдлаар 9 их наяд төгрөг
  • 2009 оны байдлаар 16.2 их наяд төгрөг
  • 2021 оны байдлаар 183.4 их наяд төгрөгийн ханшийн алдагдал гадаад өрийн хэмжээнд нэмэгджээ.

2009 онд Оюу толгойн гэрээ зурагдсан. Үүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан Засгийн газрын болон ААН-үүдийн гадаад өрийн хэмжээ ч дагаж нэмэгдсэн бөгөөд эдгээр нь ам.долларын ханшийн алдагдлын улмаас өссөөр байгаа нь анхаарал татна.

За, Засгийн газраас гаргасан бондуудын өр төлбөрийн тухайд шууд иргэдийн нуруун дээр ирнэ. Энд мөн л ханшийн алдагдал үлэмж хэмжээгээр нөлөөлдөг.

Дараах инфографикт Засгийн газраас гаргасан бондууд төлөгдөх хугацаандаа ямар хэмжээний ханшийн алдагдал хүлээхийг үзүүллээ. Таван бондоор жишээлж үзэхэд төлөгдөх хугацаандаа 3.2 их наяд төгрөгийн ханшийн алдагдал бий болох нь.


ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ ВАЛЮТЫН ХАНШИД НӨЛӨӨЛДӨГ ҮҮ

Чөлөөт эдийн засгийн онолоор бол гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад буюу экспорт нь импортоо давахад төгрөгийн ханш чангарах ёстой. Гэтэл гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан цаг хугацаанд төгрөгийн ханш өссөн үү гэвэл үгүй.

Тодруулах юм бол, гадаад худалдааны тэнцэл 2014 оноос хойш тогтмол эерэг гарч байгаа. 2013 онд -2 тэрбум ам.доллар гарсан бол 2014 онд эерэг утга руу шилжиж, 539.2 тэрбум, 2015 онд 871.1 тэрбум ам.доллар гэх мэтээр өссөж байна. Хамгийн сүүлд 2021 оны гадаад худалдааны тэнцэл 2.3 тэрбум ам.доллар гарсан юм.

Гэтэл энэ хугацаанд төгрөгийн ханш өсөөгүй байна. Доорх инфографикт гадаад худалдааны тэнцэл болон төгрөгийн ханшийн өсөлт, бууралтыг харьцуулан харууллаа.


ШАЛТГААНУУД: ОУВС-ГИЙН ДҮРЭМ, ЗЭЭЛИЙН ХҮҮ

Гадаад валютын нөөц хангалттай, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан үед төгрөгийн ханш чангарахгүй байгаа нь суурь тогтолцооны асуудалтай холбоотой юу гэсэн асуулт руу дагуулж байна.

Үүнээс харахад:

Нэгдүгээрт, Монгол Улс 1991 онд Олон улсын валютын санд нэгдэн орсон. Үүгээр, ОУВС-гийн дүрмийг дагаж эхэлсэн бөгөөд энэ дагуу ам.долларын нөөцдөө уялдуулж, дотоодоо мөнгөний нийлүүлэлт хийх үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл бид гадаад валютын нөөцдөө харилцан хамааралтай хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт хийх үүрэгтэй болсон нь төгрөгийн ханш чангарахгүй байх шалтгаан болсон байх магадлалтай.

Хоёрдугаарт, гадаад валютын нөөцийн цөөн хэсэг нь дотоодын зах зээлд эргэлдэж байна. Тодруулах юм бол, гадаад валютын нөөцийн дийлэнх хэсэг нь ОУВС, Олон улсын төлбөр тооцооны банк болон гадаадын улсууд дахь банкнуудад байршилтай байдаг. Харин мөнгөжүүлсэн алт болон үнэт цаасны цөөн ам.доллар нь дотоодын эдийн засагт эргэлддэг.

Дараах инфографикт гадаад валютын нөөцийн бүтцийг үзүүлэв.

Сонирхолтой нь, гадаад валютын нөөц багасаж, ам.долларын ханш чангарч буй сүүлийн хугацаанд ОУВС-гийн дансан дахь нөөц багасах биш ихэсжээ. Харин мөнгөжүүлсэн алт болон үнэт цаасны хэмжээ буурсан байна.

Үүнээс дээрх санаа болох: Гадаад валютын нөөцийн ОУВС-гийн дансан дахь хэмжээг бид эдийн засагтаа эргэлдүүлж чаддаггүйг баталж байна.

Гуравдугаарт, Монголбанкны бодлогын хүү өндөр байгаагаас шалтгаалж, арилжааны банкнууд зээлийн хүүгээ өндөрт барьдаг. Мөн эдийн засаг хүнд үед арилжааны банкнууд иргэдэд зээл өгөхөөс илүү Төв банкны үнэт цаас худалдан авч, хөрөнгөө байршуулахыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл арилжааны банк болон Монголбанкны хамтарсан ажиллагаа зөвхөн өөрсдөд нь ашигтай боловч иргэдийн ахуй амьдралд тус нөлөөгүй байсаар ирэв. Энэ нь иргэдийн гар дээрх мөнгөний ханшийг үргэлж унагаж, үнэгүйдүүлдэг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Энэхүү нийтлэлийг валютын ханшийн уналтын талаарх тогтсон ойлголт, хандлагад шинэ салхи оруулах зорилгоор бичлээ. Эргээд бид Олон улсын валютын сангаас хэт хараат болсон, ам.долларын эдийн засагтаа эргэлдүүлж чаддаггүй орон болсон юм биш биз. Гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан үед ч ам.долларын ханш буурахгүй байгаа нь суурь тогтолцооны асуудал байгааг илтгэж байна уу.

Цаашлаад ханшийн алдагдлаас шалтгаалж иргэн, ААН-үүд хохирч буйд мөнгөний зөв бодлого явуулах ёстой Монголбанк хариуцлага үүрэх ёстой юу. Яг энэ сегментэд хариуцлага үүрэг субъект байдаг уу. Төгрөгөө баталгаажуулж, хамгаалах үндэсний шинжтэй бодлогуудыг хийх боломж бий юу зэргийг эрх баригчид болон сонгогчид бодож үзээсэй гэдэг асуудлыг дэвшүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 08:08

Боодол мөнгаар т�##�х авдаг болчихнуу

Хариулт
Хариулт
2022-03-30 09:27
Reply to  Зочин

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР , МОНГОЛ БАНК САНГИЙН ЯАМ , САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ҮНДЭСНИЙ ВАЛЮТАА ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ГУТАМШИГ . ЯЛАНГУЯА 2016 ОНД 1700/МӨНХБАТЫН СОНГУУЛИЙН ШОУ БОЛГОЖ 1700 Ш НЭГТЭЭР / БАЙСАН ДОЛЛАРЫГ ЗОРИУДААР 2850/ЭДҮГЭЭ 3010/ БОЛГОВ . Ч.ХҮРЭЛБААТРЫН ПОПУЛИЗМААР ЗОРИУДААР ГЭЖ ТОДОТГОЕ.ЭНДЭЭС ЗЭЭЛ АВСАН ААН ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ АМССАН .АРД ИРГЭД Ч ЯЛГААГҮЙ ХОХИРСОН ДОО . ХСҮҮЛИЙН 32 ЖИЛИЙН 26 ЖИЛД ЗАСАГ ТӨРИЙГ БАРЬСАН МАН МӨНГӨНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ХАМГИЙН ИХ УНАГААСАН УЛСТӨРИЙН НАМ ЮМ . УДАРГҮЙ ЗИМБАБЕЙ , ВЕНЕСУЕЛ УЛС ШИГ БОЛОХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР БАЙНА . БОЛООГҮЙ МӨНГӨНИЙХӨӨ ДОТОРХИ ТООГ ТОМРУУЛАХ ТУХАЙ ЯРИАД БАЙГАА НЬ МОНГОЛ МӨНГӨӨ УЛАМ ҮНЭГҮЙДЭЛД ХҮРГЭНЭ ГЭСЭН ТООЦООЛОЛ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ УИХ ын ДАРГА МОНГОЛ БАНКНЫ.ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ БАЙХ ЮМ.

Зочин
Зочин
2022-03-30 08:27

mongol unheer butehgui ee uls ni ch irged ni ch

Зочин
Зочин
2022-03-30 08:28

humuus odoo bugd l dollar geed hoshuurj baihad uchigdur yuan 450 bolchlooshdee durakuudaa

Зочин
Зочин
2022-03-30 08:30

odoo tegheer hervee chi 21ond 1say iin tsalin avj baisan bol odoo zugeer l 700k shahuu l tsalin avj baina gesen ug

Зочин
Зочин
2022-03-30 08:33

монгол төгрөг ингээд хог болж байгаан байна даа ямар ч монгол банкны том бодлогл байхгүй хар гай нь энэ

Зочин
Зочин
2022-03-30 08:41

Эдийн засаг ч хэр:эг �##�га аа

Зочин
Зочин
2022-03-30 08:41

Төгрөгийн ханш унах тусам л Монголын эдийн засаг хэцүүднэ шүү

Иргэн
Иргэн
2022-03-30 09:04

Ардчил�##� зах зээлийн нийгэм гэгчийг анхлан байгуулах үеэс барууныхны бидэнд зааж өгсөн суурилуулж өгсөн тэрхүү дүрэм тогтолцоогоор бид явж ирсэн, улс төр эдийн засаг гээд л. Одоо эргээд харахад энэ маань бидэнд бүх т�##�аар шахуу тусгүй дэмий болох нь харагдах боллоо. Хүн ардын мөс чанар ёс суртхууны ун�##�т, төрийн �##�баны бүх шатан дах авлига, эдийн засаг дах их өр, газар нутгаа лизенз нэрээр худ�##�дсан гэхчлэн....

Батжаргал
Батжаргал
2022-03-30 10:00

В�##�ютын нөөц багассан учраас гадаад в�##�ют худ�##�дахаа хязгаарласан биш гэж ойлгож байна. Харин, Оросыг хавчих улс төр яваад байна. Дэлхийн банк, ОУВС, Америкийн заавраар Монголд чимээгүй, худлаа хязгаарл�##�т яваад байна. Энэ гаднын улс төрөөс чинь болоод хувийн хэвшлийн гадаад худ�##�даа 0 боллоо. Үүнийг Монгол банк боль, төр засаг арга хэмжээ аваачээ!!!!

Зочин
Зочин
2022-03-30 10:56

Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлж ажил хийдэг хүн тавь.

irgen
irgen
2022-03-31 00:00
Reply to  Зочин

zoljargaliig butsaagaad taviad ih nayad nayadaar ni munguu hevleed ,365 honogiin 360 honogiig gadaadad udriin olon sayaar zugatsuulj bolnoshd . Tiim l humuus ajil hiideg blaa .

irgen
irgen
2022-03-30 23:56

elbegdorjiin ue, hamtarsan zasgiin gazriin ue Bayariin ue Saihan bileg, Altanhuyagiin ue, Momgol banknii erunhiilugch Zoljargal bh ued unen aimaar bsan. Harin odoo ter bolgonii aldaag zasch, Mongol ulsiin mungunii bodlogiig jinhene utgaar ni mergejliin tuvshind hiij baigaag alivaag zuv oilgodog humuus bugd medej bgaa bilee. Ardchlal geh tsag ued dampuursan bsan banknii salbariin huuli erh zuin orching olon ulsiin standartad niitsuulj, saijruulj, hyanalt , hariutslagatai bolgoj bgaa ni saishaaltai .

Баасансүрэн
Баасансүрэн
2022-03-31 05:29

Үндэснийхээ в�##�ютын хувь заяанд санаа зовох үүрэгтэй нэгч
�##�бан байгууллага байдаггүй нь эмэгнэлтэй. Монгол банк нэрнээс нь харсан ч хэдэн бор төгрөгнийхөө нэр хүндийг монгол банк л хамга�##�ах үүрэгтэй байх нь зүйн хэрэг тэгж ч ойлгогдож ирсэн. Үндэснийхээ мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг хариуцах үүрэггүй юм бол Монгол банкаар яадаг юм бэ, бие биендээ өндөр шагн�##� өгсөн хэдэн хүн л байдаг. Маш их үнэт баялагаа гадагшаа зөөсөөөр байж эдийн засагийн хямр�##�тай байгаа нь үйл ажиллагаа буруу яваад байгаагийн илрэл шүү. Үнэт мет�##�уудаа төгрөгөөр арилжих хэрэгтэй. Эрэлт хэрэгцээ ихтэй зарах юмтай хүн ядуу байж болохуу. Утагагүй байгаа биздээ. Ямар нэгэн холбоо, байгууллага, сангийн гишүүн байна гэдэг үндэснийхээ эрх ашгийг чөдөрлүүлэхээс хэтрэхгүй юмдаа.

Зочин
Зочин
2022-03-31 07:45

Сайн матери�##�тай шүү

Холбоотой мэдээ

Back to top button