Шведээс мод үржүүлгийн технологи нэвтрүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж нар Шведийн Хаант Улсад ажиллалаа.
Томилолтоор Шведийн нийслэл Стокхольм хотод ажиллаж, Байгаль орчны дэд сайд Андерс Гронволл Аж ахуйн нэгж, инновацын яамны Ой, байгаль орчин болон судалгааны газрын дарга Аннелие Стиглунд нартай уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын түвшинд явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэн, санал солилцсон байна.
Мөн Малмо хотод байрших Нордикийн Генетик Нөөцийн Төвтэй танилцаж, Ойн ургамлын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк байгуулах чиглэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.


Үүнээс гадна Скогфорск хотод байрлах Шведийн Ой Судлалын хүрээлэн, Модлог ургамлын үржүүлэг, нөхөн сэргээлт, хүйтэн, ганд тэсвэртэй ургамлын үржүүлэг, Экеба, Свалев дахь их сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт ТӨҮГ-ын санаачилсан модлог ургамлын тарьц үржүүлгийн цогцолбор байгуулах, түүний дотор BCC Co Ltd компанийн үр, боргоцой боловсруулах болон тарьц үржүүлгийн автоматажсан үйлдвэрийн системийг судалж, Монголд нийлүүлж, суурилуулах боломжийн судалгаа, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг байгууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм л сайхан ажлуудын хийх хэрэгтэйшдээ. Сайн байна. Сайд дарга нар Хөгжилтэй орнуудад томилолтоор мөнч их явсан даа. Гарсан үр дүн нь бөөн өр зээл хандив тусламж чирээд ирдэг арчаагүй хөгийн . Энэ мод үржүүлгийн ажил бол Хүрэлсүх ерөнхийлөгчийн чин сэтгэлийн амжилт мөнөөсөө мөн. Одоо ажил болгоход яарах хэрэгтэй Содбаатараа. Харж л байя. Ард түмнээ ажиллуул.
Швед очиж ирсэн энэ дарга нарын ( модны мэргжлийн бус) бизнесс классын онгоцны өилетүүд,тэр үнэтэй газрын буудлын үнэ нийлээд бараг 100 мян дойлур болж бгаа даа. Энэ их зардлаараа мод тарьсан бол унац нь хамаагүй их . Ийм улс өөдлөх үү? Цахим МУ энэ мэдээллийг өрөөнөөсөө гар�##�гүй үнэгүй авчихаж болох бхад. Татвр төлгчдиын мөнгө!!