Сурвалжилга, Нийтлэл

ХӨШИГНИЙ АРД: Улсын наадамд эрлийзийг нэмж, зургаа бус есөн насны морь уралддаг болно

Монголчууд бид дээр үеэс зургаан насны морь уралдуулан наадсаар ирсэн уламжлалтай ард түмэн. Өдгөө бид улсын наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага сойж буй. Харин эрлийз морьдыг наадмын дараа буюу Уяачдын баяраар тусад нь уралдуулж байгаа.

Нэгэнт наадмын дараа тул түрүүлж, айрагдсан эрлийз морьдыг Цэнгэлдэх хүрээлэнд аваачин, төв асрын өмнө цоллодоггүй. Эрлийз, монгол морьдыг сэрвээнийх нь өндрөөр ялган, зөвхөн монгол хүлгийг улсын наадамд уралдуулан, цоллосоор ирсэн. Энэ уламжлал энд хүрээд тасрах нь.

УЛСЫН НААДАМД ЭРЛИЙЗ ГУРВАН НАСЫГ НЭМЭХ ЭСЭХ ӨНӨӨДӨР ТОДОРХОЙ БОЛНО

Учир нь Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад улсын наадамд эрлийз гурван насыг нэмж уралдуулахаар тусгажээ. Энэ хуулийн төслийг батлах эсэхийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-нд эцсийн байдлаар шийднэ. Гэхдээ улсын наадамд эрлийз гурван насыг нэмэх тохироо хөшигний ард нэгэнт хийгдээд, тодорхой болсон гэнэ.

Өнөө цагт сайд, дарга, бэлтэй, бэнчинтэй бүхэн шахам морь уядаг. Гадаадаас үүлдэр сайтай эрлийз азарга авч ирээд, адууныхаа, хурдан хүлгийнхээ цусыг сэлбэх бэл тэр бүр хүнд байхгүй. Одоо ид хурдалж, торгон жолоогоо өргүүлж буй ихэнх эрлийз адуу сайд дарга нар, нөлөө бүхий хүмүүсийнх. Ингэхээр улсын наадамд эрлийз гурван насыг уралдуулдаг болох, төдий хэмжээний нөлөө, лообий орох магадлал тэр хэрээр их.

НААДАМД ЕСӨН НАС УРАЛДУУЛДАГ БОЛВОЛ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛ АЛДАГДАХ УУ

Энэ хуулийг батлавал эрлийз, монгол морийг тусад нь ялгаад уралдуулж буй нь хэвээрээ. Харин улсын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтан, яг монгол морины адил шандсаа сорино гэсэн үг. Хэдийгээр ийм ч эрлийз гурван насыг нэмснээр үндэсний уламжлал алдагдах уу гэдэг асуулт яахын аргагүй урган гарч ирнэ. Энэ өнцгөөсөө өнөөдөр Баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд маргаан гарах нь тодорхой. Зөв, буруу гээд уяачид, олон түмэн нэлээд маргаж, талцах нь ойлгомжтой.

Нэг зүйл яг хэдэн жил давтагдаж байж уламжлал гэж нэрлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөх талаар тодорхой, тогтсон стандарт, ойлголт хаана ч байхгүй. Тухайн зүйлийн нөлөө, цар хүрээнээс шалтгаална. Яг л 1903 онд даага, шүдлэнг уралдуулдаг болсноор зургаан нас бүрэлдэн, өдгөө уламжлал хэмээн хүлээн зөвшөөрөгдсөнтэй адил. Есөн настай боллоо гэхэд 100, 200 жилийн дараа уламжлал, ийм л байсан мэтээр хүлээн зөвшөөрөх, хэвшил болох эсэхийг урьдчилан хэлэх аргагүй. Тэгэх ч боломжгүй.

АНХАНДАА ИХ НАС, СОЁОЛОН, ХЯЗААЛАНГ УРАЛДУУЛДАГ БАЙЖЭЭ

Түүхийн хуудас сөхвөл, 1729 онд II Богд Лувсандамбийдомийг Өндөргэгээн Занабазарын хойт дүрээр тодруулж, залахад гурван нас буюу их нас, соёолон, хязаалан уралдсан гэсэн судалгаа бий. Тухайн үед тэнд жуулчилж явсан, Германы академич П.С.Паллас аян замын тэмдэглэлдээ  “Гурван хоногийн дараа долоодугаар сарын 5-7-нд морины уралдаан болсон ба Халхын бүх газраас ирсэн гурван насны нийт морьдын тоо 3732 байв” гэж бичсэн байдаг. Хурдан морины уралдааны талаар одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний эх сурвалж нь энэ.

Монгол түмэн анхандаа гурван насны морь уралдуулдаг байсныг дээрх эх сурвалжаас бэлхнээ харж болно. Даншиг, уул тахилгын наадамд их нас, соёолон, хязаалан насыг л уралдуулдаг байж. Энэ тухай баримт, морины цуваа олон бий. Ингэж уралдсаар 1898 онтой золгожээ.

1899 ОНД АЗАРГА, ЖОРОО МОРИЙГ НЭМСЭН

Улмаар 1899 онд азарга, жороо морийг нэмсэн байна. Азарга, жороо морийг нэмээд таван нас уралдсан анхны уралдаан VIII Богд Жавзандамбад бурхан шашны Бат-Оршил өргөхөд болжээ. Үүнд зориулсан даншгийн наадамд анх удаа таван нас уралдсан түүхтэй. Хүй долоо худагт болсон даншгийн азарганы уралдаанд Дэмчигдоржийн хээр азарга магнайдаа тоосгүй хурдалж, түүхийн хуудсыг шинээр нээсэн юм.

1903 ОНД ШҮДЛЭН, ДААГЫГ НЭМСНЭЭР ОДООГИЙН ЗУРГААН НАС БИЙ БОЛЖЭЭ

Ийнхүү таван нас уралдаж явсаар 1903 онд VIII Богд Жавзандамбыг Цэцэнхан аймагт залж, тусгай даншиг хийхэд даага, шүдлэн насыг анх удаа нэмж уралдуулжээ. Анхны уралдаанд Засаг ноён Дэмчигваанжилын хээр шүдлэн, буурал даагаа түрүүлсэн байна. Ингэснээр одоогийн зургаан нас бүрэлдэн, бий болсон түүхтэй.

ЭНЭ ТАЛААР ХЭН, ЮУ ГЭВ

Бид энэ асуудлаар уяачдын байр суурийг сонирхлоо.

Д.ОНОН: НААДМААР ЭРЛИЙЗ ГУРВАН НАСЫГ УРАЛДУУЛАХАД ЕР БУРУУДАХ ЗҮЙЛГҮЙ

/Тод манлай уяач/

Байгаа адууг уралдуулж л байх хэрэгтэй. Монгол, эрлийз гэж ялгаад хоёр аар баяраар уралдуулах дэмий санагддаг. Адилхан л адуу шүү дээ. Адуу, адуутайгаа нийлээд, дундаас нь гарч буй төлийг эрлийз гэх утгагүй. Тэгээд улсын наадмаар монгол адууг, Уяачдын наадмаар эрлийз морьдыг уралдуулдаг. Ингэж алаг үзээд яах вэ дээ. Адилхан л адуу. Улсын наадмаар эрлийз гурван насыг уралдуулахад буруудах зүйлгүй. Хаашдаа ямар монгол, эрлийзийг холиод уралдуулъя гэж байгаа биш. Тийм биз дээ.

Үндэсний уламжлал талаас нь бодоход, монгол түмэн наадмаар зургаан нас уралдуулсаар ирсэн. Юу үнэн, энэ үнэн. Гэхдээ аливаа зүйл цаг хугацааны аясаар хувьсан өөрчлөгддөг. Наадмаар есөн нас уралдахыг төр, засгаас дэмжвэл эсэргүүцэхгүй. Цаг хугацааны аясаар л болж байгаа зүйл. Хэрвээ эрлийз гурван насыг улсын наадамд уралдуулдаг болвол уяачид бид дагна.

Г.БАТТӨР: НААДАМД ЭРЛИЙЗ НАСЫГ НЭМБЭЛ УЛАМЖЛАЛ АЛДАГДАНА

/Төв аймгийн уяач/

Би орон нутагтаа 13 жил морь уяж байна. Ааваас минь үлдсэн хэдэн сайхан буян бий. Би монгол морио л уядаг, нааддаг уяач. Адуундаа ёстой эрлийз цус  сэлбэж байгаагүй. Над шиг монгол морьтой уяач манай нутагт бараг байхгүй. Бүгд л эрлийз азаргатай. Адуу нь эрлийз. Би адууг эрлийзжүүлэхийн эсрэг байдаг хүн. Хэрвээ тэгдэггүй байсан бол аль хэдийнэ баахан эрлийз азарга аваад, шинэ цагийн монгол адуутай болчихсон байгаа. Улсын наадмаар эрлийз гурван насыг уралдуулбал ёстой утгагүй. Төсөөлж ч чадахгүй байна. Хэзээ байтлаа бид эрлийз адууг улсын наадмаар уралдуулж байсан юм бэ. Уламжлал алдагдана. Уяачдын наадмаар уралдуулж байхад болно шүү дээ.

З.ДУЛАМСҮРЭН: ЭРЛИЙЗ АДУУТАЙ УЯАЧДЫН ЭРХ АШГААС ИЛҮҮ ӨВ УЛАМЖЛАЛ ЧУХАЛ

(Сэлэнгэ аймгийн уяач)

Үүнийг би ёстой дэмжихгүй. Эрлийз морьдыг Төв асарт цоллодоггүй. Эзэд нь дандаа баячууд, сайд, дарга нар байдаг. Уяачдын наадамд түрүүлдэг ч Төв цэнгэлдэхэд цоллохгүй байхаар сэтгэл дундуур явдаг юм байлгүй. “Тэрний тийм морь” гээд нутаг ус, өөрийнхөө нэрийг л улсын наадмаар зарлуулахын тулд хийж байгаа явуургүй үйлдэл.

Нуугаад яах вэ. Би эрлийз адуутай. Шинэ цагийн монгол морьдоо би улсын наадамд сойдог. Хаашдаа сэрвээгээр, үүлдэрлэг байдлаар тэнцээд л уралддаг. Яах вэ, эрлийз гурван насыг наадмаар уралдуулбал надад ашигтай. Гэхдээ би хэзээ ч дэмжихгүй. Миний төдийгүй эрлийз адуутай уяачдын эрх ашгаас илүү өв уламжлал маань чухал. Хэлэлцэж байгаа хуулийн талаар олон юм яриад яах вэ. Ямар эцсийн байдлаар батлачихсан байгаа биш. Төр, засаг маань арай ч ийм харалган шийдвэр гаргахгүй байлгүй дээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Улсын наадмын зургаан насыг ес болгох эсэх өнөөдөр тодорхой болно. Уяачдаас асуугаад, хүмүүстэй энэ талаар ярилцахад нэг хэсэг нь дэмжин, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Түүх, уламжлал талаас нь харвал, эрлийз гурван насыг улсын наадамд нэмбэл зохисгүй гэж шүүмжлэх хүн олон. Нөгөө талаар зарим хүн “Анхнаасаа төрөөс эрлийз адууны талаар ямар бодлого баримтлаагүй. Хэн дуртай нь оруулж ирээд, адууныхаа цусыг сэлбэсэн. Өнөөдөр цэвэр монгол, огт цус холилдоогүй адуутай малчин, уяач хуруу дарам. Ийм өргөн хүрээнд тархсаных нь дараа гэнэт сэрж байгаа юм шиг эсэргүүцэх утгагүй, зарим хүн” гэж байв.

Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэнэ гээд хэт их ач холбогдол өгч, энэ мэт хавтгайрсан шийдвэр гаргах нь зохисгүй үйлдэл. Хэрвээ дээрх хуулийг дэмжвэл улсын наадмаар 30 бус 45 морь түрүүлж, айрагддаг болох нь. Үүний цаана түүхэн уламжлал, төсөв мөнгө гээд олон зүйл хөндөгдөнө. Ямартай ч ямар шийдвэр гарахыг өнөөдөр харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 08:32

цол өгөхийг нь боличихооч Үнэн моринд дуртай бол цолтой цолгүй уяад явна ш дээ Цол чимэг олгохоор морь уядаггүй багинууд нэр дээрээ морь ур�##�дуулаад цол авах гэж улайраад гажуудуулж өгч баына ш дээ

Зочин
Зочин
2022-06-17 09:22

erliiz 3 nas gj ulsiin naadmaar urlduulj tsol ugdguu bolih hergtei erliiz hurliizuud ni hoorndoo botsoogoo taviad urlddag ym bgaa biz

Зочин
Зочин
2022-06-17 09:22

үмхий новшнууд бүгд хүнээр уяуулдаг эрлийз хурлийз морьдтой болоол сэрвээний өндөр гэж байгаа ш дээ

Зочин
Зочин
2022-06-17 09:23

Hodooni engiin uyach gesen aduugaa saijruulsan baiga hurdani aduu hurdanl bn bizdee

Зочин
Зочин
2022-06-17 09:24

Эрлийз адуугаа ур�##�дуулахаар баячууд нт лобби хийчихлээ

Зочин
Зочин
2022-06-17 09:31

Монгол морио ур�##�дуулы

Зочин
Зочин
2022-06-17 09:32

Хэмнэe гээд байгаа биздээ наадмаар эрлийз морь ур�##�дуулахаа больж хэмнэцгээe улсын төсвөөс өчнөөн мөнгө зарлагдаж эрлийз дээд доод дунд морины айраг түрүүний бай шагн�##�д өгдөг шүү дээ эрлийз адууг наадмаар бүр ур�##�дуулахыг больж үз тэр зориул�##�тын тойргийн ур�##�даан зохион байгуулж тэндээ ур�##�дана биз бодлогоор шийдэж өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-17 09:32

Дэлхийд ганцхан Монгол наадам гээд Юнескод бүргүүлчихээд эрлийз адуу ур�##�дуулах гээд бдг нээрэн юу ч гэж ойлгох ёстой юм яасан ч дураараа хогийн харь сэтгэлтэй шун�##�тай амбийцтай л�##�рууд УИХ д суудаг юм бэ дээ.

Зочин
Зочин
2022-06-17 09:33

Хүний шун�##� хэцүү юм даа! Бас �##�дар цолонд шунаж яваа байлгүй дээ????

Зочин
Зочин
2022-06-17 09:36

Монгол адууны гиномын түвшинг тодорхойлоод л ур�##�дах адууг бүртгэлжүүлж паспорт олгоод шийдэх асууд�##� байх. Физик хэмжигдэхүүнээр ялгана гэдэг бүдүүлэг хэлбэр л дээ.

Зочин
Зочин
2022-06-17 09:36

цол өгөхийг нь боличихооч Үнэн моринд дуртай бол цолтой цолгүй уяад явна ш дээ Цол чимэг олгохоор морь уядаггүй багинууд нэр дээрээ морь ур�##�дуулаад цол авах гэж улайраад гажуудуулж өгч байна ш дээ

Зочин
Зочин
2022-06-17 09:36

ялгаж ур�##�дуулах хэрэгтэй шдээ 50% 25% ийм морио одоо манайхан тойруулга ур�##�даан хийгээд цол хэргэм нь ту�####�а тийм болгочуул уул зүгээр юм байгаа тусад нь эрлийз дунд бага гээд ур�##�даан байхад заав�##� ингэж монгол адуутай хольж ур�##�дуулах ямар шаардлага байхгүй шдээ.Дээгүүр энэ томчууд нэр хүнд хайсан тийм юмыг больчих хэрэгтэй юм байгаа шдээ.

Зочин
Зочин
2022-06-17 09:37

Дахиад ур�##�дуулаасай. Хэт туйлшр�##� солиоролд хүргэнэ шүү ! Хуучины уяа,шинжийн судар номонд эрлийз,Монгол гэсэн бүр ганц ширхэг ч үг,өгүүлбэр байдаггүй юм.

Зочин
Зочин
2022-06-17 09:39

Энэ хэдэн бөх яахав цаана. Чинь улс орон чинь өрөнд баригдаад өтөнд идэгдээд дууслаа та нар бөх морь ярихаас өөр ажил �##�га уу санаатай дамцуурлах гээд байгаа мэт бн өрөө яаж төлөхвэ гэхийн оронд нэмээд зээл зээлээ дагаад маш олон хятад орж ирээд ц�##�ин нэрээр эргээд авчихна шүү дээ

Мөнхбат
Мөнхбат
2022-06-17 12:46

Пони морь ур�##�дуулъя. Ялгаа юу байна. Адилхан морь.

Дагдан
Дагдан
2022-06-18 09:05

Онон мэтийн юмнууд адуугаа бүгдийг нь эрлийз болгочхоод элдэв юм яриад бгаамдаа

Зочин
Зочин
2022-06-18 12:18

Намайг бага морь унаж уяж байхад гандсан дээл гундсан царайтай наадамчин бол уяач нар байсан. Яагаад гэвэл хурдан морь аюултай хэл ам дагуулдаг болохоор даруу байх гэдэг чух�##� байв. Одооны уяач эзэн ялгагдахгүй үед хамгийн шанг�##�сан улс уяачид байж тэрнээсээ болж наадам хэл ам дагуулж ардынх гэдэг нэрээ �##�дсан. Хуучин сумын наадамм сайхан байсан одоо ялгаагүй баяр биш гуниг болсон. Сэрвээний өндрөөр гэвэл Шаравжамц би 185 см монгол биш болж байгаа юм

Зочин
Зочин
2022-06-18 18:03

Бидний үед Үндэсний их баяр наадам маань Эрлийзүүдийн их баяр наадам болох нь ээ . Сайдын дарга нарыг морь уяхыг нь , уяуулахыг нь хориглох хэрэгтэй бна . Хүнээр морио уяуулчихаад цол тэмдэгийг нь өөрсдөө авч тэнэгтээд байдаг биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button