Нийгмийн
Хоногт 372 хүнээс ковид илэрч, нэг хүн нас баржээ

24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагджээ. Үүний
- 157 нь Улаанбаатар хотод
- 215 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал,
- Архангай аймагт 4
- Баян-Өлгий аймагт 2
- Баянхонгор аймагт 3
- Дархан-Уул аймагтт 12
- Дорноговь аймагт 89
- Өмнөговь аймагт 74
- Сүхбаатар аймагт 6
- Төв аймагт 14
- Увс аймагт 4 тохиолдол батлагдсан байна.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар авсан нэг хүн нас баржээ. Нас баралт Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Ингээд манай улсад батлагдсан тохиолдлын тоо 954.305, нас баралтын тоо тоо 2121 хүн боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.