УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Жагсаал ба нүүрсний акц: Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй байсан дэмжлэгийг ЗГ-ыг унаагахад чиглүүлэв

Засгийн газар олон жил дамнан үргэлжилсэн нүүрсний хулгайн хэргийг илчилж, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийг шалгах үйл явц БНХАУ-ын талаас шалтгаалан хэсэг удааширсныг иргэд хүлээж тэвчилгүй өнгөрсөн ням гарагаас эсэргүүцлийн тайван жагсаалыг эхлүүлсэн юм. Ням гарагт Чингисийн талбайд эхэлсэн жагсаал оройдоо Их тэнгэрийн ам руу шилжсэн бол өчигдөр Төрийн ордны эргэн тойронд үргэлжиллээ.

-Нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх гээд тус болчихов уу-

Засгийн газар өмнө нь цухалзаад нам дарагддаг байсан “Нүүрсний хулгай”-нд хэргийг анхлан дэглэж, илрүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа. Энэ бол нөлөө бүхий оролцогчтой, том хэрэг. Энэ хэргийг илрүүлэхэд Засгийн газарт иргэдийн дэмжлэг хэрэгтэй байсан. Гэвч “Нүүрсний хулгай”-н хэрэгтнүүдийг илчлэх”-ийг шаардаж эхэлэсэн  жагсаалын зорилгыг “Засгийн газрыг огцруулах” болгож өөрчлөх оролдлого байнга гарсан юм. Өөрөөр хэлбэл гадны нөлөө орж байсан.  

ЗГХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар жагсагчдын твьсан үндсэн шаардлагыг биелүүлж, Тавантолгойн ордтой холбоотойгоор хуулийн байгууллагуудад шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарласан ч жагсаал намжилгүй улам догширсноор энэ нь тодорхой болсон.

Турхирагчид Төрийн ордон руу дайрч орохыг байнга уриалж байсан тул иргэд сүүлдээ ордон руу нэвтэрч эхэлсэн юм. Нэвтэрсэн иргэдийг гаргасны дараа дахин дайрч, ордны хашааг эвдэж сүйтгэж эхэлсэн тул Дотоодын цэргийн анги нэгтгэл Төрийн ордныг хамгаалалтад авч, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг бэлэн байдалд байлгаж буй гэсэн мэдээлэл гарсан.

Улмаар УИХ яаралтай хурал зарласан юм. Хурлын өмнө ҮАБЗ уулзаж санал солилцжээ. Энд онц байдал зарлах санал гарсан ч Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Мөн жагсаалын ард “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байгаа гэсэн асуудал яригдсан гэх. Нийслэлийн Үасаг дарга Д.Сумъяабазар мөн жагсаалыг “Хоёр цагийн дотор албадан тараах” шийдвэр гаргав.

Улмаар УИХ хуралдаж асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч энэ зуурт жагсагчид тарсан тул ямар нэг шийдвэр гаргасангүй. Удалгүй Нийслэлийн засаг дарга Л.Сумъяабазар жагсагчдыг албадан тараах шийдвэрээ хүчингүй болгосон юм.   

 -Жагсаалын ард хэн байв-

Өчигдрийн жагсаал ямар нэг зохион байгуулалтгүй, зохих зөвшөөрөлгүйгээр болсон. Манайхан сүүлийн үед органик жагсаал хийдэг болж буй. Гэхдээ өчигдрийн жагсаалын хувьд оройдоо нөлөөлөл орж ирсэн гэсэн мэдээлэл олонтаа гарсан. Чуулган зарласан, ҮАБЗ-ийн уулзалт, Ерөнхий сайдын мэдэгдэл зэрэг нь байдал ноцтой тийшээ эргэж болзошгүй гэсэн мэдээллийг тагнуулын шугамаар авсантай холбоотой байж болзошгүй.

Жагсаалд сүүлдээ мод, төмөр, чулуугаар зэвсэглэсэн согтуу гөлөмцүү, ял эдэлж байсан, хар тамхи хэрэглэсэн гэх хүмүүс нэмэгдэж, залуусын цөсийг хөөргөсөн нь органик гэхээсээ зохион байгуулалт орсон жагсаалын дүр төрхийг үүсгэсэн. Нэг иргэн хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон, шинэ тэмдэгтэй хүмүүс олон байсан. Хэрвээ зохион байгуулалт орсон бол зохион байгуулсан эзэд нь удахгүй мэдэгдэх нь тодорхой. ҮАБЗ дээр бол нэг л нэр яригдсаныг дээр бичсэн.    

МАН-ын Бага хурал маргааш болж, Засгийн газар тодорхой хариуцлага хүлээх чиглэл өгөхөөр байсан ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 10:10

БАРЗГАР НҮҮРТ БААБАР НЭГЭНТЭЭ ХУЛГАЙЧ НЬ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ ОРИЛДОГ ГЭЖ ҮНЭН ХЭЛЖЭЭ.НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ЗОЛИГТ ГАРГАХ ХҮМҮҮС ҮНЭН ИНЭЭДТЭЙ ТОМЧУУД НЬ ЯАСАН БЭ? ТЭД ЕРӨӨСӨӨ ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮУ? ЖАГСААЛ ЗАХИАЛГААР ХИЙГДЭЖ БАЙГАА БОЛ ҮНЭНХҮҮ УЛС ТӨРИЙН ЭМЭГНЭЛТ ДҮР ТӨРХ ЭНЭ БӨЛГӨӨ. УГААСАА АРД ТҮМНИЙ ТЭВЧЭЭР БАРАГДСАН БАЙГААШТ ӨЧИГДӨР ЖАГСААЛ ДЭЭР ОЧИХОД ДАНДАА ТРИКОТОЙ БАНДИ НАР ШҮГЭЛДЭЭД ОРИЛООД АРД НЬ ЯМАР ХУЛГАЙЧИНГУУД БАЙНАА МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСАГ ЭХЛЭЭД ИРГЭДЭЭ ИДЭЖ ДУУСААД ДАРАА НЬ ӨӨРСДИЙГӨӨ ИДНЭ ИНГЭЭД ЭХ ОРОН ААЖМААР ДУУСНАА Л ГЭСЭН ҮГ.МӨНГӨНИЙ ДОНТОЙ БӨГСЧИД ХУЛГАЙЧ НАРЫГ ХЭДЭН ҮЕЭР НЬ ЛААРАХ ИДНЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ

Батсайханд
Батсайханд
2022-12-06 10:28
Reply to  Зочин

Нэр хүндээ өсгөх гэж их худлаа Попорвол өөрөө ОРООЦОЛДДОГ гэдэг Үнэн бололтой.Мөнхбатын 17 боодол нэгт, Сарангэрлийн ул , Учр�##�ын монголчууд НӨАТын буца�##�таар амьдардаг гээд яриад үгэндээ орооцолдсон МАНгарууд зөндөө

Иргэн
Иргэн
2022-12-06 10:23

Ганхуягаар туг тахихаар шийдсэн юм бна,бас хиншүү Ганбаатар худлаа утаа тавьсан. Энэ попод итгэхээ больсон цагт үнэн арай ойртоно. Яаж ч бодсон хувийн компани бүх булхайг яаж хийх юм бэ, хийсэн ч Төрийнхөнтэй хамтарч бж л хулгайлж чадна.

99009
99009
2022-12-06 10:30

Данхарыг �######�уулб�##� зохилтой

you too
you too
2022-12-06 14:48
Reply to  99009

99009 чи ЕС аас их айдаг бололтой. Хулгаыч луйварчдын л нэг биз дээ. Данхар данх гээд л бичээд байдаг чи харин РС ны цаана хар тамхиа татаж суучаад л луйвар нь илчлэгдэхээс айж ЕС ыг �######� гэж з�##�бираад л . Өрөвдмөөр өчүүхэн “амьтан” чиний тархи харин өтнөөс жижиг болж улам жижгэрсээр өтний дус�##� өмхийрэн �##�га болж �######�мой!!!

Zochin
Zochin
2022-12-06 10:52

Ulsiin ih hural tarsan deer hulgaich gichuudee darhan erheesin salgaj baij haryutslaga toots ingeed buh buzar burtgaasaa salah heregtei tegeed ard tumenii onts ih hural huralduulj namiin bolon songuuliin huuliig batalj songuuli yavuulah heregtei

Ах том
Ах том
2022-12-06 10:53

Качкараар толгойлуулсан МАН хол явахгүй. Зайлуулъя

Багш
Багш
2022-12-06 15:01
Reply to  Ах том

kaчкар гэнэ ээ үгээ ч зөв бичиж чадахгүй байж. Мэдэж байгаа биз дээ сурч болвсрох мөнгөө олохын тулд луйварчин л биш бол бид өөрсдөө ажиллаж сург�##�тын төлбөрөө олдог байсан одоо ч адил. Түүний тулд бүгд л янз бүрийн ажил хийдэг .Харин хийж байсан шударга хөдөлмөрөөр нь цоллогчид та нар бол хулгайч луйварчид байсан ба байсаар ч байна. Олны �##�дартан дотор гут�##� тослогч цэвэрлэгч гээд л таны боддог шиг зиндаа доогуур гэх ажил хийж явсаар �##�дар нэр амжилтанд хүрсэн хүмүүс олон бий тэдний заримынх нь эцэг эх жирийн ажилчин цэвэрлэгч м�##�чид тари�##�анчид ч байсан даа. Боловсрол нимгэн , РС ны манаач минь сэр !!!! Ном унш!!! Орчин үетэйгээ цуг бай!!!!

Зочин
Зочин
2022-12-06 11:12

Надад хардах эрх бий. Засгаар оролдох санаачлага гаргаад буйг харахад жагса�##�ын ард эрхэм ерөнхийлөгч байгаа юм шиг

Зочин
Зочин
2022-12-06 11:50

Хүүк өөрөө нүүрсний хэрэгт холбоотой ! ЕС байхдаа гэрээнүүдийг нууцын зэрэгтэй болгосон. Баттулгатай хамтарч энэ хулгайг эхлүүлсэн хүн шүү !
Тийм болохоор одоо Оюукийг золигт гаргах нь ээ дээ !

Зочин
Зочин
2022-12-06 13:14

Манайхан том бага �##�иваа �##�бан туша�##�д очихоороо дандаа улсын хөрөнгийг идэж ашиглах санаатай яасан муухай сэтгэлтэй хүмүүс вэ? Аливаа хүн өөр өөрсөдийн ажлаа гэсэн сэтгэлтэй, дээр дооргүй ажиллав�##� улс орон маань хөгжиж ард түмэн нь ч сэтгэл амар аз жарг�##�тай амьдр�##� тэнүүн байхсан. Арай ч дэндүү юм даа. Хэлэх ч муу үг олдохгүй, цөхрөнгөө барах юм. Гэмтэнгүүдэд зохих ялыг нь тухай бүр өгөөд байх л ёстой юмсан. Тэгвэл я�##�аа гэж ийм бусармаг болохов дээ.

mongol
mongol
2022-12-09 17:31

arai2

oros
oros
2022-12-09 17:34

ya##a2

hitad
hitad
2022-12-09 17:35

sunu2

Холбоотой мэдээ

Back to top button