УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Бат-Эрдэнэ: ТНБД Э.Баттулга туслахтайгаа нийлж, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан

Улсын тусгай хамгаалалттай газраас Д.Кёкүшюзанбатбаярт газар олгосон талаар БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар зөвхөн ашиглах зориулалттай байдаг. Манайд шилжүүлэх, өвлүүлэх өмчлөлийг гэх мэт ажлыг хийдэггүй. Тухайн газрыг хүчингүй болгож, шинэ олголт хийдэг.

Нэгдүгээрт, Тусгай хамгаалалттай газар нутгийг олгохгүй гээд хориглосон. Хоёрдугаарт, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа эрхэлж буй, ашиглаж байгаа хүмүүсийн нэрсийг вэб сайтдаа нэг жилийн өмнө нэрлэж, ил болгосон. Гуравдугаарт, БОАЖЯ-наас олгодог 22 төрлийн зөвшөөрлийг цахимжуулсан.

Тиймээс ярьж буй асуудал одоо гэнэт гарч ирсэн юм биш. АТГ-аас 2001 онд БОАЖ-ийн сайдын гаргасан зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг гаргасан нь 2022 онд биеллээ олсон. Цахим орчинд түгээсэн мэдээллийг сайн нягталж харах хэрэгтэй. Арын хүснэгтэд нь олгосон газрыг хүчингүй болгосон гэх мэдээлэл байгаа" гэв.

Газар, ус, самарны асуудал дээр АТГ-ын хяналт шалгалтыг оруулах хэрэгтэй гэх байр суурьтай байгаа талаараа энэ үеэр хэлсэн юм.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэрбээр Хуулийн хэлтсийн газрын даргаа чөлөөлсөн гэх асуудал үүссэн юм. Энэ талаар БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгсөн.

Тэрбээр "Бид мэдээг авсны дараа яаманд хуралдсан. Хуулийн хэлтсийн газрын даргыг чөлөөлөхдөө туслахаараа тушаал бичүүлж, өөрөө гарын үсэг зурж, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар хүчээр тамга даруулсан. Монголын төр хуультай. Хүнийг халахдаа Төрийн албан хаагчийн тухай хуулиар сонгон шалгаруулалтад орж, төрийн жинхэнэ алба хаагчийн тангаргаа өргөөд явж буй иргэнийг хэн нэгэн этгээд туслахтай нийлж, шууд халах эрх зүйн үндэслэл байхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 9.9 дэх заалтад сайд ТНБД-ын гаргасан тушаалыг хүчингүй болгох заалттай. Тиймээс тухайн өдөр бүх газар, хэлтсийн болон ТНБД-ыг дуудсан. ТНБД ирээгүй. Тиймээс албан ёсны протокол бичиж, бүх газар, хэлтсийн дарга нартайгаа хамт байхдаа Хуулийн хэлтсийн газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн бичгийг хүчингүй болгосон.

Хэн нэгэн этгээд туслахтайгаа нийлж байгаад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт сайдын бичгийг хүргэж өгсөн гэх үндэслэлээр өшөө авах мэт байдлаар хэн нэгэн албан хаагчид хувийн байдлаар арга хэмжээ авах заалт байхгүй. Би хуулийг хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхийг ч шаардаж байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин55
Зочин55
2023-03-15 19:51

Энэ гөлөг юу вэ удахгүй бөөс болнодоо

Зочин
Зочин
2023-03-15 20:02

Энэ нэг мэдлэг боловсрол сулхан, �##�бан туша�##�д дуртай, үүний төлөө юу ч хийхээс буцахгүй,р попорчин, өөрийгээ тойруулж найз нөхөд, танилаа цуглуулж сонгуульд бэлтгэсэн, өөрөөсөө илүү гарах өрсөлдөгчөө намнаж хурдан �######�уулдаг заваан новшоо Оюунэрдэнэ та �######�уулаач ээ. Ийм хүн төрийн �##�ь ч�##�бад байх ёсгүй. Баттулга бол төрийн �##�ба, байг�##�ь орчны чиглээр олон жил ажилласан тулхтай, туршлагатай эрхэм шүү дээ.

Чингис
Чингис
2023-03-15 21:39

Пороро тун удахгүй яг энэ ТНБД шигээ х�##�агдаж хог дээр үсрэх вий дээ...

ойнүхт
ойнүхт
2023-03-16 09:52

их бяртай байнаа Батэрдэнэ сайд ерөнхий сайдын баруун гар юм чинь бярдахаас яахав Болдод газар өгсөн гарын үсэгтэй баримт харуулж байсан үнэн юмуу

Холбоотой мэдээ

Back to top button